СПОРТ
Ханжоу 2022: Монголын шигшээ баг дөрвөн медаль хүртлээ

19 дэх удаагийн Азийн спортын их наадам “Ханжоу 2022” үргэлжилж байна.
Наадмын эхний өдөр Монголын шигшээ баг анхны медалиа хүртсэн. Улмаар Монголын шигшээ баг 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, жүдо бөхийн төрөлд Ё.Басхүү мөнгө, Л.Сосорбарам хүрэл медаль, буудлагын эмэгтэй шигшээ баг хүрэл медаль авлаа.

Буудлагын тамирчин О.Есүгэн, Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа нар урт бууны 10 метрийн зайн дасгалд хүрэл медаль хүртэж, медалийн салхийг хагалсан учир хүндэтгэл үзүүлэн, хүлээж авсан.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.