"Түймрийн дуудлага хожуу ирж, 2.5 цаг ажиллан унтраасан. 12 хүн байсны тав нь амьд үлдсэн"
Урд шөнө Сонгинохайрхан дүүрэгт түймэр гарч, нэг айлын долоон хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Үүнтэй холбогдуулан өнөөдөр НОБГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнхсайхан олон нийтэд мэдээлэл өглөө.
Тухайн үйл явдалд холбогдох дуудлага 03.48 цагт иржээ. Гал түймэр унтраах 26-р анги очиж ажиллахад гал хэдийнэ тархаж байжээ. Энэ нь хүн бөх унтаж байх үед гал гарсантай холбоотой юм байна. Өөрөөр хэлбэл мэдээлэл хожуу ирснийг НОБГ-аас онцоллоо.
Улмаар Баянгол дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах 18-р анги нэмэлтээр ирж, хоёр цаг 30 минут ажиллан галыг бүрэн унтраажээ.
НОБГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнхсайхан "Хэргийн газар үзлэг хийж байна. ЦЕГ-т шилжүүлсэн. Галын шалтгаан одоогоор тодорхой бус. Шатсан байшин нь гражтай, мандсардтай, өвлийн зориулалттай. Гадуураа тоосгон өнгөлгөөтэй. 3-4 метрийн зай дахь өөр байшинд мөн гал тархсан. Тухайн орчимд 12 хүн байснаас долоо нь нас барсан. Тавынх нь амиыг аварсан" гэж мэдээллээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
гал усны гашуун гамшгаас урьдчлан сэргийлэх хамгаалахад гамшгийн эрсдлийг сайтар судалж уг эрсдлийг иргэдэд сайтар сурталчилж ойлгуулах нь чухал. ОБЕГ-т энэ чиглэлийн хэлтэс байдаг. Харамсалтай нь уг хэлтэсийг Баасансүрэн гэх юуч мэдэхгүй тэнэг этгээд ажилладаг. Иймээс эрсдлийн ажил ердөө хийгдэхгүй байгаа юм.
ОНЦГОЙН ГАМШГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА БААСАНСҮРЭН ГЭДЭГ ЧИНЬ ЯМАР Ч ЦЭРГИЙН БОЛОЛВСРОЛГҮЙ, ЮУ Ч МЭДДЭГГҮЙ ХОГ ГЭСЭН. БАС БОЛООГҮЙ ХУРАНДАА ЦОЛТОЙ ГЭЖ БАЙГАА. ХАЙРАН ОЛОН ХҮМҮҮСИЙГ АВРАХ БОЛОМЖ БАЙСАН БАЙНА. БАЙШИН АЯНДАА ШАТАЖ ДУУССАН ЮМ БИШҮҮ. ШАТАЖ ДУУСТАЛ УНТРААНА ГЭЖ ЮУ БАЙХАВ. БААСАНСҮРЭН МЭТ ЦОЛНЫ ГОЛУУД БАЙХАД ЯАЖ АЖИЛ САЙЖРАХ ВЭ ДЭЭ. ОНЦГОЙ ЭНЭ МЭТ ЦОЛНЫ ГОЛУУДААС ЯАРАЛТАЙ САЛМААР ЮМ.