Top StoriesНийгэм мэдээ

"Бид дахин ийм хэрэг бүү гараасай хэмээн хариуцлага нэхэж байна"

2020 оны долдугаар сарын 15-нд Архангай аймгийн Цагаан даваанд болсон ослоор гэр бүлийн дөрвөн гишүүнээ алдсан хохирогч Ц болон түүний хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч М.Цэнгүүнтэй ярилцлаа.

Сүүлд болсон шүүхийн шийдвэрийн талаар ЭНД ДАРЖ уншаарай.

-Өнгөрсөн долоо хоногт ослын шүүх хурал болж, Шүүх шийдвэрийн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдлаа. Энэ талаар бидэнд тодруулга өгнө үү?

-Уг хэргийн шүүх хурлын тов олон удаа хойшлогдож, өнгөрсөн аравдугаар сарын 26, 27, 30-ны өдрүүдэд анхан шатны шүүх хурал боллоо. Уг осолтой холбоотой Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ХАБЭА дүгнэлтүүд, ОБЕГ-аас галын дүгнэлт, механик инженер талаасаа тээврийн хэрэгсэлд хийсэн шинжээчийн дүгнэлтүүд, замын хөдөлгөөний аюулгүй байдлийн шинжээчийн дүгнэлт тал бүрээс дүгнэлтүүд гарсан. Харамсалтай нь Шүүхийн шийдвэр шударга бус гарсан, хохирогч болон хохирогчдын хууль ёсны төлөөлөгч нар бүгд гомдолтой байгаа.

-Та сая шудрага бус шийдвэр гэж хэллээ. Ямар учраас ингэж дүгнэж байна вэ?

-Нэгт, жолооч даац хэтрүүлэн явдаг байсан. Энэ нь орон нутгийн замын хөдөлгөөний мэргэжлийн байгууллагуудаар тогтоогдох бүрд жолооч өөрөө 50,000 төгрөг төлөөд цааш замаа үргэлжлүүлэн явдаг байсан тухайгаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Хоёрт, тухайн жолоочтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулдаг байсан туслан гүйцэтгэгч компани ХАБЭА дүрэм, журмаа биелүүлэн ажиллуулаагүй, тэр бүү хэл аюултай ачаа тээвэрлэх гэрээний эрх, үүргээ уншаагүй гэдгээ туслан гүйцэтгэгч компанийн захирал нь өөрөө хүлээн зөвшөөрсөн. Гуравт, "Шунхлай" компанийг иргэний хариуцагчаар татсан хэдий ч шүүхээс хэрэгсэхгүй болгосон шийдвэрээ бүрэн үндэслэлтэйгээр тайлбар өгөөгүй. Иймд хохирогч болон хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчид шүүхийн шийдвэрт гомдол гаргана. Энэ бол зөвхөн жолоочид хариуцлага тооцох тухай асуудал биш юм.

-Шүүхийн шийдвэрээс юу хүлээж байсан бэ?

-Хохирогч Ц-ийн хувьд энэ хэргийг шударгаар шийдвэрлэхийг гурван жил хүлээсэн. Өөрөөр хэлбэл, яагаад тухайн жолоочийг ажиллуулж байсан ажил олгогч компани дүрэм, журмаа, аюулгүйн ажиллагаандаа хяналт тавих үүргээ биелүүлээгүй вэ, үүнээс болж харамсалтайгаар найман хүний амь нас хохирсон. Гэтэл уг туслан гүйцэтгэгч компани ямар ч хариуцлага хүлээлгүй, зөвхөн Жолооч хорих ял авсан. Энэ бол жолооч, туслан гүйцэтгэгч компани, "Шунхлай" компанийн гурвалсан эрх, үүрэг, хариуцлага гэж харж байсан. "Шунхлай" компани иргэний хариуцагчаар татагдсан байсан.

-Хохирогчдоос гэм буруутай этгээдүүдэд өш санасан, үзэн ядсан байдал ажиглагддаг байсан уу?

-Хохирогчдын зүгээс буруутай этгээдүүдийг шоронд суулгах нь чин хүсэл нь биш байсан. Хайртай хүнийхээ амийг алдсан, маш их хэмжээний хохирол амссан хүмүүс хэн нэгэнд өширхөх өнгө аяс хохирогчдоос ажиглагдаагүй. Хохирогчид зөвхөн шудрага ёсыг нэхсэн.

-Газрын тосны тээвэрлэлт хийлгэсэн “Шунхлай” компанийг иргэний хариуцагчаар татсан гол шалтгаан нь юу вэ?

-“Шунхлай” компани нь тусгай зөвшөөрлийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүнийг бөөнөөр болон жижиглэнгээр худалдаж, борлуулах үйл ажиллагааг эрхэлдэг, Хүрээлэн буй орчиндоо болон хүний амь насанд хортой шатамхай бүтээгдэхүүнийг улсаас тусгай зөвшөөрөл олгоод маш олон төрлийн стандарт дүрэм журам ХАБЭА-ын заавар, онцгой байдал, гамшгийн үед ажиллах төлөвлөгөө гэх мэт маш олон бичиг баримтыг хүрээнд олон улсын болон үндэсний стандартыг дагаж мөрдөх үүрэгтэй.

Тэгэхээр “Шунхлай” компани энэ эрх үүргээ гэрээний үндсэн дээр өөр компанид шилжүүлсэн байгаа нь нэгдүгээрт хууль тогтоомжид нийцсэн үү гэдэг шалтгаанаар  шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд мэтгэлцэж оролцсон.

Хоёрдугаарт тухайн шатахууныг  тээвэрлэхдээ ихэвчлэн БНХАУ-аас торхтой тээврийн хэрэгсэл оруулж ирдэг. Тээврийн хэрэгслийг оруулж ирэхэд техникийн тодорхойлолт, гэрчилгээ дагалддаг . Тус бичиг баримтад тухайн тээврийн хэрэгслийн даацыг заасан даацын тодорхойлттой. Осол гарахад тээвэрлэлт хийж байсан машин нь 16000 тонн даацтай байсан. Гэхдээ тээвэрлэлт хийлгэсэн буюу “Шунхлай” компани нь 36,000 тонн багтаамжтай гэж тодорхойлон даац хэтрүүлсэн байгаа юм.

Энэ нь шинжээчийн дүгнэлтээр болон Монгол Улсын үндэсний стандарт, аюултай ачаа тээвэрлэлтийн стандартаар даац хэтрүүлсэн нь батлагдсан. Ослын үед даац хэтрүүлж явсныг газрын тос тээвэрлүүлсэн болон тээвэрлэсэн, тээвэрлэлт хийж явсан жолооч гээд гурван тал гурвуулаа мэдэж байсан.

Үйлдвэрлэгчээс нь 16,000 тонны даацтай гэж тодорхойлсон бөгөөд монголд стандартчлал хэмжил зүйн газраас тус машины нийт эзлэхүүнийг хянан тогтоосон байгаа юм. Нийт эзлэхүүн нь 36,576 тонн гэж хэмжигдсэн ба энэхүү тоо нь машины даацыг тодорхойлохгүй хэмээн батласан.

Цаашлаад машины торхны амсар хүртэл “Цагаан хил” дур мэдэн хийж даац хэтрүүлсэн. Хэрвээ машины ерөнхий даацад тааруулан шатахуун тээвэрлэвэл хоёр машин явах байсан учраас нэгтгэж нэг машинаар явж, мөнгө хэмнэсэн. Нөгөөтэйгүүр торхонд шатахууныг дүүртэл нь хийвэл халгиж, цалгихгүй энэ нь аюулгүй байдлыг хангаж байгаа юмаа хэмээн тайлбарласан . Үнэндээ замын хөдөлгөөний дүрэмд ч тэр тээвэрлэлтийн журманд ч тэр дүүртэл нь ачаад цалгиулахгүй байгаа нь аюулгүй байдлыг хангана гэж тодорхойлсон нэг ч тодорхойлолт байхгүй.

Шүүх хурлын үеэр тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочийн эцсийн үг нь “Би өөрийнхөө эрх үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд энэ компанийг даац хэтрүүлсэн гэдгийг мэдэж байсан хэрнээ шаардлага тавиагүй маань том алдаа болсон” гэж хэлжээ.

Үүнээс үүдэн бид даац хэтрүүлэн тээвэрлэлт хийлгэсэн “Шунхлай” компаниар хохирлоо барагдуулна гэх агуулгаар шүүх хуралдаанд оролцсон боловч даац хэтрүүлээгүй болохыг ямар баримтаар нотлож юугаар няцааж байгаа вэ гэдгийг тодорхой тайлбарлаагүй юм.

-Жолоочийн захирал буюу тээвийн хэрэгсэл нийлүүлсэн компанийг “Шунхлай” компани хэрхэн сонгож гэрээ хийсэн бол?

-Тээврийн хэрэгсэл нийлүүлсэн “Т” компанийн хувьд нэг машин, нэг жолооч, нэг захиралтай байгууллаг юм. Газрын тосны тээвэрлэлт хийлгэсэн “Шунхлай” компанитай хийсэн гэрээгээ нягталж шалгаагүй ослын дараа уншиж нягталсан гэдгээ шүүх хуралдааны үед мэдэгдсэн. Хоёр байгууллага аман тохироогоор тохиролцож хамтран ажиллаж эхэлсэн байгаа юм.

Даац хэтрүүлснээс болсон энэхүү аймшигт ослоос хаширалгүй өнөөдрийг хүртэл “Цагаан хил”-ийг гар аргаар нэмж, монголчилсон торхтой газрын тос тээвэрлэх тээврийн хэрэгслүүд одоо ч бидний дунд зорчсон хэвээр байгаа юм.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манай шүүх үнэн зөвийг тогтоодоггүй нь харамсалтаЙ.

Зочи
Зочи

Тэр муу гахай Г.Батхүү үхсэн хойноо ч шуналынх нь нүгэл барагдахгүйиюм! Одоо бас л нэг гахай хүүхэн гишүүн болно гээд л шүлсээ үсэргээд явах юм! Ямаришуналтай, ямар ичдэггүймгэрмбүл вэ? Ээж нь гэж нэг бас гахай ичихгүй ганц цаг хичээл зааж үзээгүй байж гавьяат багш болсон гээд л хайвагнаад байсан, зурагтаар! Ямар ичгүүрт гэр бүл вэ?

Зочин
Зочин

Энэ үхсэн хүмүүсийн тоогоор АПУ, Шунхлайн эзэд хүмүүсээ алдах байлгүй. Хамгийн эхэнд Батсайхан явах байх.

Холбоотой мэдээ

Back to top button