Тангараг өргүүлж, эцэг эхээр нь магтуулсан ч армийн нэр хүнд өнөө хэвээр

Одоогоос тав хоногийн өмнө хариуцсан цэргийн ангид нь хугацаат цэргийн алба хаагч амь насаа алдсан, өөрийн эрхэлсэн ажилдаа, хариуцлагагүй хандсан, цэргийн алба хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан тул Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч хурандаа Г.Отгонбаярыг ЗХЖШ-ын даргын шийдвэрээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Түүнчлэн эрхэлсэн ажил, албандаа хариуцлагагүй хандаж, харьяа цэргийн ангиудад нь сахилгын зөрчил гарч байгаа үндэслэлээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргалыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүргүүлсэн билээ.
Мөн эл үйл явдлаас нэг хоногийн дараа Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн захирагч, хурандаа Э.Мөнх-Оргил, дэд ахлагч н.Төрмөнх нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Учир нь тус ангид алба хааж байсан 18 настай байлдагч гэмтлийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүнийг дэглэсэн тухай ээждээ хэлсэн байдаг.
Товчоор тус салбарын ёс бус, хүний эрхэнд халдсан ойрын хоёр жишээ энэ. Энэ асуудлуудыг дагаад хэлэлцүүлэг ч өрнөсөн. Тус хэлэлцүүлгийн үеэр тухайн салбарт хүчин зүтгэж, алба хааж байгаад эрүүл мэнд, бие бялдраараа хохирсон, амь насаа алдсан залуусын харамсалтай кэйсүүдийг ар гэрийнхэн нь нийтэд дахин ил болгосон. Салбарын удирдлагууд ч оролцсон. Харин үүнээс хэд хоногийн дараа тус салбарын бүх анги нэгтгэлүүд тангаргийн баяраа хийсэн. Энэ үеэр цэргийн алба хаагчдыг гэр бүлийнхэнтэй нь уулзуулах нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулдаг юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээнд мөн л шүүмжлэл өрнөв. Тодруулбал, тус салбарын анги нэгтгэлүүд үүсээд буй нөхцөл байдлын тухайд асуудал дэвшүүлж, буруугаа хүлээж, шийдэл санал ярихаас хойш сууж алба хаагч цэргүүдийн эцэг эхээр магтаалын хуурай үгс хэлүүлж, салбараа өргүүлэх агуулга бүхий ажлыг л өрнүүлээд өнгөрөв. Мөн цахим сүлжээнд салбарыг шалтгаангүйгээр өргөж, ингэхийн тулд юутай ч хамаагүй холбох, наах тохиолдолууд гарах болов.
Энэ бол мэдээж шийдэл биш. Олон нийт тэднээс ийм зүйл хүлээгээгүй. Олон жил бугшсан, толгойны өвдөлт болоод байгаа хүмүүжүүлэх нэртэй харгис дэглэлтээ уг үндсээр нь авч хаях хэрэгтэйг гэдгийг сануулж, шаардаад буй. Гэтэл тэд аргаа барсан, нэгэнт газар авахаа болисон энэ мэт башир аргуудаа хэрэглэсээр байгаа нь хачирхалтай. Иймд энэ салбар толгой бөхийж, салбарын бугшмал өвчнөө далдуур өөхшүүлэх биш нийгэмд шүүх эрхийг нь өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, асуудлаа нээлттэй ярьж, болж бүтэхгүй зүйлсээ хүлээн зөвшөөрч чадахгүй л бол дахиад хэдэн хүн амиа алдах вэ гэдэг зөвхөн цаг хуганааны л асуудал болж хувирна.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Батлан хамгаалах салбарын нөхөд алдаа дутагдлаа засаж иргэдээсээ уучлалт гуйхын оронд тангараг өргөх асуудлыг шоу болгон хувиргасан. Цэргийн ангийг иргэдэд цаг үргэлж нээлттэй болгох хэрэгтэй. Тус салбарт далд дэглэлт дүрмийн бус харилцаа газар авсаар сайд нь өөрийгөө өмгөөлж хамгаалсаар. Ер нь асуудал нэг л бишээ.
Тусгаар Монгол улсын арми гэж байгаа биздээ одоо тэгээд армируугаа дайраад давьшлаад үгүйсгээд , тусгаар тогтнол үгүй мэт . Хэрэгт холбогдогсодыг авч хэлэлцэх ёстой баймаар
Хуу
Мэргэжлийн арми бий болгоочээ. цалин өндөртэй. швейцари улс шиг. баахан бацаан цуглуулж улсын мөнгө дэмий үрэх хэрэггүй
Ирэх жилийн хавар цэрэгт явах хүн олдохгүйн бололтой......зөв ойлголт өгч одооноос ажил зохиох хэрэгтэй.мэргэжлийн цэрэгтэй болох гэрээт гм...
Доторхи идээ бээрээ цэвэрлэ
Elbegdorjiin ueiin arhichin avilagchin general uud yuch hiij chadahgui ee idehee l bodno lalaruud armias hulgailj tonoj bgaa
За за юу ч тохиолдсон бай ЗХ байдгаараа байна цэрэг тангарагаа өргөдгөөрөө л өргөнө. Монгол Улсад ЗХ байдгаараа л байна. Ажиллагаа явагддагаараа явагдана. Монгол Улс байдгаараа байна.