Улс төрийн мэдээ
"Т.Аюурсайханыг хоёр дахь шатны сонсголд гэрчээр дуудна"

ХЗДХ-ийн сайд, УИХ-ын нүүрсний асуудлаарх Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ нүүрсний сонсголын товыг зарлав.
Улмаар сонсгол хоёр шаттай болох бөгөөд,
- Эхний шат арванхоёрдугаар сарын 4-нөөс дөрөв хоног
- Хоёр дахь шат арванхоёрдугаар сарын 18-наас дөрөв хоног үргэлжилнэ гэдгийг мэдээллээ.
Харин эхний шатанд гэрчээр дуудагдах 175 хүний нэрэнд УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан багтаагүй.
Тэгвэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Эхний сонсголоор ерөнхийдөө жижиг Тавантолгойн асуудлыг ярина. Хоёр дахиар Эрдэнэс Тавантолгойн мэдээллийг сонсоно. Т.Аюурсайхан тэнд дуудагдана" гэлээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.