Улс төрийн мэдээ

УИХ: Иргэд тэжээвэр амьтныхаа үр төлийг асран хамгаалах үүрэгтэй

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан болж байна.

Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулах Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн баталлаа. Ийнхүү Монгол Улс Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай болж байна.

Ингэснээр иргэд гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч дараах эрх үүрэгтэй болж байгаа юм.

  • Хуульд асран хамгаалагч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай,
  • Гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх, нохой муурын асран хамгаалагчийн сургалтад хамрагдсан байх,
  • Олон нийтийн газар гэрийн тэжээвэр амьтантай зорчихдоо тухайн амьтны төрөл, биеийн хэмжээнд тохирсон хүзүүвч, хошуувч, цүнх, хөтөлгөө зэрэг зориулалтын хэрэгсэлтэй авч явах,
  • Өөрийн гэрийн тэжээвэр амьтны үр төлийг асран хамгаалалтад авах зэрэг үүрэг хүлээнэ.
  • Бусдын эрхийг зөрчихгүйгээр гэрийн тэжээвэр амьтныг асран хамгаалах,
  • Гэрийн тэжээвэр амьтан тэжээснийхээ төлөө аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байх,
  • Хуульд заасны дагуу олон нийтийн газар, орон сууцны орчны газар, гудамж, талбайд гэрийн тэжээвэр амьтантай чөлөөтэй зорчих,
  • Гэрийн тэжээвэр амьтны амь нас, эрүүл мэндэд бусдын учруулсан гэм хорыг арилгуулахаар шаардах зэрэг эрхтэй болж байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ХЭ ХЭ. ХҮНЭЭ ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ БАЫЖ ЮУН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ҮР ТӨЛ ХАМГААЛАХ ХУУЛЬ ВЭ. ХҮНЭЭ ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ ТӨР АРГА ЯДААД ХЭЛ АМ ХИЙХГҮЙГЭЭР НЬ ТЭЖЭЭВЖР АМЬТНАА ХАМГААЛАХ ХУУЛЬ ГАРГАХ НЭЭ. ТА НАРТ Л ТЭР ЗАРДАГ ХЭДЭН САЯЫН НОХОЙ БАЙДАГ БАЙХ. МАЛАА Ч ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ҮХСЭНИЙ ЧИНЬ ТЭЖЭЭВЭР АМЬТАН. ЭРГҮҮ МАЛНУУД АРД ТҮМНИЙ ХҮҮХДИЙГ ӨӨРСДИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТДААС ДООР ҮЗЭЖ БАЙГАА НЬ ЭНЭ ШҮҮ ДЭЭ. БҮГДЭЭРЭЭ НААД ТЭЖЭЭВЭР ГӨЛГҮҮД ШИГЭЭ АМЬДРААРАЙ.

Холбоотой мэдээ

Back to top button