Улс төрийн мэдээ

Ерөнхийлөгчийн Засгийн газарт өгсөн даалгавар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгаас гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай асуудлыг яаралтай шалгаж, учир начрыг нь олох чиглэлийг Засгийн газарт өгсөн. Чиглэл өгөөд, 14 хонож байна.

Төрийн тэргүүний өгсөн чиглэлд

"Гадны иргэн, ААН-үүдэд монголын газар нутгаас эзэмшүүлсэн асуудлаар ард иргэдэд нээлттэй мэдээлэл хүргэх" агуулга багтсан юм.

Нээлттэй мэдээлэл гэдэг нь, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр нууцын зэрэглэлд оруулан хэлэлцэхэд зориулж биш, хичнээн га газраа Хятад иргэд, ААН-үүдэд Үндсэн хууль зөрчин өмчлүүлсэнийг олон нийтэд зарлана гэсэн үг.

Төрийн тэргүүнээс яаралтай хүргүүлсэн бичигт Засгийн газраас чухам хариу өгөх нь тодорхойгүй байна. Мөнхүү ингэж удаж буй нь анхаарал татах өнцөг юм.

Монголчууд зан сэтгэхүйн онцлогоороо “Хятад" гэх үгэнд угийн сүжиггүй ханддаг, гзар нутаг, уул уурхайн лицензүүд Хятад эзэнтэй буйд ихээхэн дургүйцдэг онцлогтой.

У.Хүрэлсүх нь Засгийн газрын тэргүүн байхдаа Увс аймгийн газар нутагтай тэнцэх хэмжээний уурхайн үйл ажиллагааг цуцалсанаа мэдэгдэж, сүртэй ажиллагаа хийж байв. Харамсалтай нь, алтны компаниуд ээлж дараалан, шүүх дээр ялж, түүний чөлөөлсөн гэж пиардсан талбайд эдүгээ ихэнх нь ашиглагдаж байгаа билээ.

Харин Засгийн газрын хувьд нүүрсний сонсголтой зэрэгцүүлэн, Хятад иргэн, ААН-үүдэд газар өмчлүүлсэн асуудлаар Төрийн тэргүүнийг шуурхай ажиллагаа зарлаж мэдэх эрсдэлийг тооцсон ч байж мэдэх. Нөхцөл байдал ингэж эргэвэл, нүүрсний сонсголоор яригдсан эрхмүүдийг ч саатуулан шалгахыг олон нийт шаардах магадлалтай.

Ийм нөхцөл байдал үүсгэх нь, Засгийн газрын тэргүүн, МАН-ын даргад ашигтай юу гэх асуулт энд сөхөгдөж байна. Нөгөө талд Төрийн тэргүүн ч Засгийн газрыг "чангалах", сэрүүлэг өгөх боломжоор уг кэйсийг харсан байж болох билээ.

Г.ҮҮЛТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Анхболд
Анхболд

Номтойбаяр өөрт чинь шударга ёс гэж үгийг ямар тохиолдолд хэлээрэй гэж хэллээ

Зочин
Зочин
Reply to  Анхболд

Хятад хүмүүст газар өмчлүүлээд тэр газар нь ХЯТАД НЭРТЭЙ болчихсонд сэтгэл минь өвдөж байна . Хурдан шуурхай арга хэмжээ аваач ээ.Засаглал гэж байна уу

Зочин
Зочин

Нүүрсний сонсгол гэж сүртэй эхэлж сүр нь дарагдаж дууссан. Энхбаяр голомтын Баясгалангаас уучлалт гуйгаад л дуусах шив. Ер нь өнөөгийн УИХ, ЗГ болон МАН, АН-ынхан хийгээд ХҮН-намын сүг царайлсан Доржханд мэтэд ард түмэн итгэх итгэлгүй болсон. Байгалийн баялаг ард түмний өмч бөгөөд ЭТТ-н 18 хувь нь иргэдийнх гэсэн мөртлөө 1072 хувьцааны ногдол ашиг өгдөггүй, өгөх дургүй /тэр Доржханд новш үг хэлэх бүрдээ ногдол ашиг тарааж болохгүй, эдийн засаг хямралтай гэж хуцдаг/ . Өөрсдөө болон ах дүү хамаатан садан бүлэг фракц нь хэдэн тэрбумаар нь идэж уудаг. Ард түмэндээ ногдол ашиг тараах гэж бөөн сүр болж 2022.2023 оны ногдол ашиг гэж сонгуулийн пиар болгож 5-н төрөг өгч шилний цаанаас чихэр долоолгож сураг сонсогдсон. Ийм байж болохгүй биз дээ.

Зочиншал тэнэг
Зочиншал тэнэг

Бүх газрыг төрийн мэдэлд авахгүй бол нэгмэдэхэд бүгд хөөгдөх вий дээ

Зочин
Зочин

Yadaj gazar nutagtai bh yumsan mongolchuud bid

Ард
Ард

"Еоөнхийлөгчийн Засгийн газарт" ч гэх шиг ???

Б.Лувсангомбожав
Б.Лувсангомбожав

Цэрэгүүд нь үхээд Газарууд нь зарагдаад Ард иргэд нь яадуураад дууслаа Юу бодож суудаг Ерөнхийлөгч вэ? би итгэж гарын үсэг зурсан итгэж талбай дээр хонож байж гаргасан Ерөнхийлөгч шүү ,юу гэж бодох нь хүний дур ч гилээ Үнэн бол үнэн.

Зочин
Зочин

Ot energy geed Hong Kong London New York bridge deer hualdaj ba gazariin doorhi baylagiig adilhan shu zogsoo zubhun mongold hudald mongol irgend 400 500 jil kolonchlol hiisen angle America humuus l hooson mongol baylagiig abch ba munguur bidh hii hoosonoor

Зочин
Зочин

Өөрөө учир начрыг нь олооч, дандаа өөрөөсөө зайлуулахын

5112
5112

У.Хүүкээ.... зайлаачээ.
Худлаа л попрохоос өөр ид шидгүй пяздук ш дээ

Зочинзочин
Зочинзочин

Бас начрыг олно гэдэг нь юу гэж байгаа юм бол доо

Зочин
Зочин

Газар эзэмшүүлсэн гэрчилгааг газар ашиглах гэрчилгээ болгож өөрчлөөд л болоо. Өнгөн дээрээ бол нэг их ноцтой биш Шийдвэр гаргасан албан тушаалтнууд торгуулаад л өнгөрнө. Шүүх яллах хуулий н үндэслэл байхгүй

Зочин
Зочин

10 сургууль барих мөнгө хаачсан гэнээ

Эрдэнэ
Эрдэнэ

Хар масс лlke дарах юмаа ккк

Зочин
Зочин

"Ерөнхийлөгчийн Засгийн газар" гээд мэдээний гарчиг логик алдаатай байна. "Засгийн газарт Ерөнхийлөгчийн зүгээс" гэж засчихвал.

Холбоотой мэдээ

Back to top button