УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: 10 жил үргэлжилсэн өрийн сүлжээнээс бүрэн гарлаа

“Самурай” бондын 200 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулсантай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нэр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,

“Хүндэт хөрөнгө оруулагчид, олон улсын түншүүд ээ.

Монгол Улс “Самурай” бондын 200 сая ам.долларын өрийг өөрийг эх үүсвэрээр бүрэн төлж чадлаа. Өнгөрсөн аравдугаар сарын 23-нд Хөгжлийн банкны “Евро” бондыг мөн төлсөн. Энэ бол хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадаж буйн чухал нотолгоо юм. Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкийг Сонгодог экзим банкны загвараар хөгжүүлэх асуудлыг хэлэлцэхээр болсноо үүгээр дуулгая.

Бид ОУВС-гийн хөтөлбөрт орох уу, эрс шийдэмгий хандах уу гэдэг хоёр сонголтын өмнө ирээд байсан. Хөгжлийн банк, ЭТТ ХК дээр авсан арга хэмжээний дүнд 10 жил үргэлжилсэн өрийн сүлжээнээс гарч чадлаа. Улсын нэрээр зээл авч, бүлэглэлээр хувааж авдаг үйл явдал дахин давтагдах ёсгүй. Эдгээр нь өрх бүрийн орлогыг хулгайлсан явдал байв. “Чингис” бондын 1.4 тэрбум, “Мазаалай” бондын 500 сая, “Гэрэгэ” бондын 800 сая, “Хуралдай” бондын 430 сая, “Евро” бондын 500 сая, “Самурай” бондын 200 саяыг төллөө. Эдгээрт ₮13.3 их наядыг зарцууллаа.

2023 оны урьдчилсан биелэлтээр эдийн засаг 6.8 хувиар өслөө. ДНБ 63.3 их наяд болж хоёр дахин тэллээ. Монгол улсын төсөв болон төлбөрийн тэнцэл оны эцэст ашигтай гарах төлөвтэй байна.

Бондын төлбөрийг  хийсэн ч валютын нөөц зорилтот түвшинд хадгалагдаж буйг дуулгахад таатай байна.

Валютын албан нөөцийг  10 тэрбум ам.долларт хүргэх төлөвлөгөө байгааг дуулгамаар байна.

Өнөөдрөөс эхэлж, эдийн засгийн өсөлт өрх, иргэн бүрд хүрэх суурь  нөхцөл бүрдэж буйг дуулгахад таатай байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ТТЦС-аа 450 МВт бүрэн хүчин чадлаар барь улс орондоо буян болно шүү, амжилт

ЗочинМАШ САЙН БАЙНА
ЗочинМАШ САЙН БАЙНА

МАШ САЙН БАЙНА

доржоо
доржоо

юу яриад байнаа, өрийг өрөөр л дараад байгаа шүү дээ, энэ хүнд эдийн засгийн яямар ч боловсрол алгаа
Нөгөөдүүл нь ядаж худлаа ярихыг нь зааж өгөөд бх юм. Янаглан хорлоод байна уу санаатай дамшиглаад байна уу
яана даа яана

Зочин
Зочин

Засаагын газар .Сайд өөрөө өр тавиад л Нүүрсний үнэ ханшаа тултал нь доош бууруулаад .зээл аваад гоё гоё бонд гэсэн нэр өгөөд явдаг юм шигээ.Сонсоглоор бараг л ил боллоо....Худалч шоучид

Зочин
Зочин

Юу вэ. Өчнөөн олон гадаад бондын өртэй байж юугаа худлаа яриад байгаа юм бэ энэ одоо. Сонгууль болох гээд худлаа попроод эхэллээ нөгөөх чинь

Зочин
Зочин

Bayarlalaa

Татвар
Татвар

Гаднаас зээл аваад дарга сайд нар хувааж идчихээд түүнийгээ татвар төлөгчдын мөнгө, байг�##�ийн баялагаараа төлчихөөд гавьяа байгуулсан мэт мэдээлэл хийгээд ичидэггүй хар новшнууд юм даа. Үхэж д�##�д ороосой.

Зочин
Зочин

Шаампар лалараа тог таслахаа болиоч

Зочинsongogchid
Зочинsongogchid

hudlaa hoortsoglohoo boli oriig oroor darsnaa helvuu bolioroo poprohoo

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин

залуусайд үнэхээр сайн ажилласан өрийг ингэж дарсан ерөнхий сайд байхгүй шүү бүгд л өр тавьсан байх даа амжилт хүсье өргүй бол баян

Холбоотой мэдээ

Back to top button