Нийгэм мэдээ

"Суваг жалгын амыг хааснаас Сэлбэ гол хальж байна"

Сэлбэ гол дагуу халиа үүссэнтэй холбоотой БОАЖЯ-аас мэдээлэл өглөө.

БОАЖЯ: "Иргэний цахим хуудсанд нийтэлсэн мэдээллийн дагуу Дарь-Эхээс Арслантай гүүр хүртэлх Сэлбэ гол дагуу эргүүл хийхэд Сэлбэ гол нь зузаан мөсөн хучаас үүссэн байдалтай байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн зуны хур бороо ихтэй байснаас үүдэн хөрсний усны түвшин дээшилж, улмаар өвлийн цагт халиа үүсэх байгалийн нөхцөл бүрдсэн.

Үүнээс гадна борооны ус урсаж өнгөрдөг суваг шуудуу, гуу жалгын амыг хааж суурьшлын бүс үүсгэж, хог, шороогоор дүүргэснээс болж хөрсний ус саатан халиа үүсэх нэмэлт шалтгаан болсон" гэв.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Буруу дүгнэлт гаргасан байна. Сайн шалгаж эх үүсвэрийг олж тогтоо.

Холбоотой мэдээ

Back to top button