"Оюу толгойн уурхайд утаа хаясан, хүн угаартаагүй”

Цахим орчинд, "Оюу толгой"-н гүний уурхайд өнгөрсөн шөнө уурхайчид угаартсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар “Оюу толгой” ХХК-ийн дотоод эх сурвалжаас тодруулахад үнэн хэмээгээд байв.
НЭМЭЛТ: 14.16 цаг
Харин “Оюу толгой” ХХК-ийн хэвлэлийн албанаас тус мэдээлэлд залруулга хийлээ.
Тодруулбал,
“2023 оны 12 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Гүний уурхайд шингэн бетон шүршигч машины
автомат цэвэрлэх горим ажиллаж утаа хаясан.
Иймд тухайн хэсэгт байсан уурхайчдыг тухайн орчноос гаргах үед нэг ажилтан хувийн хамгаалах хэрэгсэл зүүгээгүй байсан нь тогтоогдсон.
Ажилчдыг уурхайн цогцолбор дахь эмнэлэгт хүргэн, эмчийн үзлэгт хамруулахад ямар нэгэн угаартсан, хордсон шинж тэмдэг байхгүй нь тогтоогдсон” гэв.
Өмнө нь бид дотоод эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн угаартсан гэх мэдээллийг хүргэсэн. Дотоод эх сурвалжуудын хүрээнд “Тийм үйл явдал болсон нь үнэн” гэж хариулж байв.
Харин угаартах эрсдэл бүхий нөхцөл байдал үүссэн ч тэгээгүй, хүмүүсийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад хордсон шинж тэмдэг илрээгүй. Иймд угаартсан гэх мэдээлэл нь ташаа гэж “Оюу толгой” ХХК-иас мэдээллээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Худал мэдээлэл
Худал мэдээ
Жоохон буруу эх сурвалжтай юу?
Joohon baritstai barimttai medeelel bichij bolkue yu
Хэцүү юм бэ дээрээ баахан хулгайч луйварчид залчихаар манай улс өөдлөхгүй муу муухай юм салахаа болилоо жирийн иргэд амь нас эд хөрөнгөөрөө их хохирч бна муухай юмнуудын хар энерги гайтай юмаа
Оюу толгой адуу шиг шүдлэн шахуу байж ажилд авдаг . Хэрэв угаартсан нь үнэн бол харамсалтай бна. Шижигнэсэн л залуус бга. Юугий нь нууцалдаг юм бол
Танай сайт 13 хүн угаартаж нас барлаа энэ тэр гэж худал мэдээлэл тараахаа больмоор юм. Ийм олон хүн нас барсан байхад нуугаад байж байх уу?!