Гадаад мэдээДЭЛХИЙ

Хар тамхины хэрэгт холбогдож байсан Өмнөд Солонгосын алдартнууд

Сүүлийн үед БСНУ-ын олны танил хүмүүс хар тамхины хэрэгт холбогдсон гэх мэдээлэл их явах болсон. Марихуан гэх мэт бодис хэрэглэсэн хэргээр цагдаад шалгагдаж байсан “Parasite” киноны жүжигчин И Сон Кюн амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан.

Урьд нь Өмнөд Солонгосын энтертайнментын салбар дахь томоохон нэртэй хэд хэдэн алдартнууд хар тамхины хэрэгт холбогдож байсан тохиолдол бий.

PSY

“Youtube” дээр хамгийн анхны нэг тэрбум хандалттай бичлэгийн эзэн PSY 2001 оны арван нэгдүгээр сард марихуан хууль бусаар хэрэглэсэн хэргээр баривчлагдаж байжээ.

Тухайн үед К-Поп одоогийнх шиг алдартай байгаа тул энэ хэрэг олон улсын анхаарлыг татаагүй юм. “KBS” сувгийн мэдээлснээр тэр сайн уран бүтээл гаргах гэсэн дарамтын улмаас таван удаа хар тамхи хэрэглэсэн аж. PSY хар тамхи хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, 5 мянган ам.долларын торгууль төлж байсан юм.

Ю А Ин

“Burning”, “#Alive”, “Hellbound”гэх мэт кинонуудад дүр бүтээсэн гэдгээрээ алдартай Ю А Ин энэ жил хэд хэдэн хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн билээ.

Түүнийг марихуан, кетамин, кокаин, пропофол, золпидем гэх мэт мансууруулах бодис хэрэглэсэн гэж буруутгагдаад байгаа. Өмнөд Солонгосын худалдааны компаниуд түүнтэй хийсэн гэрээгээ цуцалж, “Hellbound” кино хоёрдугаар улирлаа хийхээр төлөвлөж байсан тул Ю А Иний дүрд Ким Сон Чёлыг тоглуулах болсон.

Шинжилгээгээр түүний биеэс зөвхөн кокаин л илэрсэн байна. Гэхдээ тэрбээр бусад бодисуудыг эмчилгээний зориулалттай хэрэглэсэн гэж мэдэгдсэн юм.

Жү Жи Хүн

“Kingdom 2” болон “Hyena” цувралаар алдартай Жү Жин Хүн 2009 онд MDMA болон кетамин хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Түүнд зургаан сар хорьж, нэг жил тэнсэн харгалзах болон торгууль төлөх ял оноож байсан юм.

Мөн түүнийг “MBC”, “KBS”, “EBS” зэрэг телевизүүдийн өмнө гарахыг хоригложээ. “MBC” дээр гарахыг хориглосон нь 2013 онд цуцлагдсан бол бусад хоёр сувгийн хоригийг 2019 онд хүчингүй болгосон байна.

Түүний фэнүүд одоог хүртэл Жү Жи Хүний талд зогсдог. Учир нь шинжилгээ өгөх үед Жү Жи Хүний биеэс ямар нэгэн мансууруулах бодис илрээгүй аж. Мөн түүний өмгөөлөгч Жү Жи Хүн хар тамхи хэрэглэсэндээ их гэмшсэн тул буруугаа хүлээсэн гэж мэдэгдсэн юм.

T.O.P

Алдарт “BIGBANG” хамтлагийн гишүүн T.O.P 2017 онд хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруугаа хүлээж, 10 сарын хорих ял сонссон. Тэр шүүх хурлын үеэр 2016 онд дор хаяж дөрвөн удаа хар тамхи хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

Тухайн үед T.O.P цэргийн алба хааж байсан учир тэр хугацаат цагдаагийн алба хаагчийн тушаалаа алдсан байна. Тэр цэргийн албыг олон нийтийн үйлчилгээний алба хашиж дуусгажээ.

G-Dragon

2011 онд G-Dragon хар тамхины хэрэгт холбогдож байжээ. Тэрбээр тухайн үед марихуан хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч ямар бодис хэрэглэсэн талаараа мэдээгүй гэж хэлсэн юм. Энэ нь түүний анхны хэрэг мөн биеэс нь маш бага хэмжээний бодис илэрсэн тул шүүх түүнд тэнсэн харгалзах ял оноожээ.

Энэ жил “BIGBANG” хамтлагийн ахлах түүнийг хар тамхи хэрэглэсэн хэргээр Инчон хотын цагдаагийн алба шалгасан юм. Үсний дээж дээр хийсэн шинжилгээ сөрөг гарч, G-Dragon-ыг хар тамхи хэрэглэсэн гэх гэрчийн мэдүүлэг огт ирээгүй учир түүний эсрэг үүсгэсэн хэргийг энэ сард хаасан юм.

Эх сурвалж: SCMP, Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Цогягү
Цогягү

Бидэнд хорт хавдрын эс суулгаж байгаа со нар шүү

Холбоотой мэдээ

Back to top button