Нийгэм мэдээ

Шүүхийн мэдээ: Н.Өнөрцэцэгт холбогдох хэргүүдийг шийдвэрлэхэд төвөгтэй байгаа тул дахин 1 сар хорино

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар шүүгчийн захирамж
Прокуророос Н.Өнөрцэцэгийг худал мэдээлэл тараасан гэсэн 5 үйлдэл, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэсэн 1 үйлдэл, хувь хүний нууцыг задруулах гэсэн 1 үйлдэл, татвар төлөхөөс зайлсхийх гэсэн 1 үйлдэл, мөнгө угаах гэсэн 1 үйлдэл, Төрийн нууцыг хууль бусаар олж авах гэсэн 1 үйлдэлд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөн 1 үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр, н.Баатарсайхан, А.Бум-Аюуш нарыг оролцуулсан боловч яллагдагч Н.Өнөрцэцэг нь дээрх нэр бүхий өмгөөлөгч нараас хууль зүйн туслалцаа авахгүй, татгалзах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хуульд зааснаар заавал өмгөөлөгч оролцуулах нөхцөл үүсээгүй тул хуралдааныг үргэлжлүүлэв.

Н.Өнөрцэцэгт холбогдох 10 үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн ээдрээ төвөгтэй байдал зэргийг харгалзан дахин 1 (нэг) сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай прокурорын саналыг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн.

Жич: Яллагдагчийн өмгөөлөгч О.Батсүхэд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлгийн товыг шүүхээс 3 удаа залгаж, 1 удаа зурвас илгээсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйг дурдаж, яллагдагчийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх эрхийг бүхий л талаар хангасан болно.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

бузар авгайг сайн шалгаж хорих хэрэгтэй! Хэрхэн яаж баяжсанаа хэлээч харанхуй бузар эм

бичээч
бичээч
Reply to  Зочин

ямар атаархуу юм бэ. их л мөнгө авдаг бх даа ингэж бичээд

Зочин
Зочин
Reply to  бичээч

хэнд атаархах уу? очиж очиж энэ харанхуй хөдөөний, боловсролгүй шантааж авгайд уу хахаха

Зочин
Зочин
Reply to  Зочин

НҮД ЧИХИЙГ ЧИНЬ НЭЭЖ ӨГДӨГ ШУДРАГА ЗОРИГТОЙ СЭТГҮҮЛЧ ЭРХ ТЭГШ СОЁЛТ НИЙГЭМ ЧАМД ХЭРЭГГГҮЙ УЧИРААС ГАЗАР ДООРХИ НОМИН СОХОРЫН АМЬДРАЛ ТААРНА

Зочин
Зочин

Даан ч гарах гээд шоу хийгээд байсан ийм учиртай байжээ. Улсын нууцтай хүртэл холбогджээ

зочин...
зочин...

аймшгийн шантаажчин харанхуй орк авгай.ямар их олон зүйл ангитай хэрэг хийгээ вэ.

Зочин
Зочин
Reply to  зочин...

Хонгилоор орж байгаа нь бүгдэд тодорхой байна. Нүүрсний хэрэг аль ноднин өвлийн дуулиан. Тэр үед олны танил тул үнэхээ р холбогдсон бол нэр нь гарч ирэх л байсан. 8 ишигнээс болж хоригдож байгаа. Анх. Ерөөсөө л 8 ишигний хэрэг дуусаагүй өс хонзон авах шатан дээр явж байна. Албан тушаал ашиглан өс хонзон авах хуулиараа хориотой.

Зочин
Зочин

Хүүхдээр далимдуулж гарах гэж оролдоод байсан илүү эрх эдлэх ёсгүйдээ

Bibi
Bibi

Peeee yamar olon uildeltein

хуулийн авлигачид болиоч
хуулийн авлигачид болиоч

АВЛИГАЧИН шүүгч нарыг зайлуулж байж л шударга ёс тогтоно

Үл таалагч
Үл таалагч

Өнөрцэцэгийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Харин цэргийнхний бусармаг үйлдлийг тэр тусмаа Жанжин штабын зарим удирдах ажилтнуудын цэргүүдийг хэрхэн хохироосон талаар тоочвол уртаас урт жагсаалт гарах тул Хүүкийн уурыг хүргэж дээ. Үнэн шүү дээ, цэрэгт эрүүл саруул явсан хүү нь эрэмдэг зэрэмдэг болоод ирж байхад.... Ж нь: нэгэн эх сурвалжлагын үеэр нүүрийг нь улалзтал хэлсэн тэр нөхөрт ямар хариуцлага хүлээлгэсэн нь тодорхойгүй.... Энэ нь үргэлжлэх магадлалтай л гэж ойлгогдсон. Хүүк бсан цагт нийгэм, цэргийн асуудал өөдлөхгүй нь гэж ойлгогдсон.

Зочин
Зочин

gets v ch yumaa hoorhii saintai muutai l bsndaa

Буруу тайлбар байна.
Буруу тайлбар байна.

Хорихгүйгээр шалгаж болно. Төвөгтэй байгаа бол.

Зочин
Зочин

Тэр тийм ч ээдрээтэй хэрэг үйлдээгүй байх гэж.
Улсад маш их хохирол учруулсан нөхдөд төрийн төмөр нүүрийг үзүүлэхгүй юм уу.

Холбоотой мэдээ

Back to top button