Нийгэм мэдээ

"Шинэ оны босгон дээр 80 МВт-ын эрчим хүч төвийн бүсэд нийлүүлж эхэллээ"

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүч хэрэглэгчдэд болон эрчим хүчний салбарын алба хаагчдад хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ.

Үүгээр, шинэ оны босгон дээр өндөр хүчин чадал бүхий хуримтлуурыг ашиглалтад оруулж, улмаар өвлийн оргил ачааллын үед 80 МВт хүртэл эрчим хүчийг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж эхэллээ хэмээн мэдээлсэн байна.

Тэрбээр мэндчилгээндээ,

"Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн тэргүүлэх чиглэл, эрчим хүчний салбарын өнөөгийн хөгжилд онцгой анхаарч, Шинэ сэргэлтийн бодлогод манай салбарын ойрын 10 жилийн зорилтыг тодорхойлж, түүчээлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Шинэ оны босгон дээр Эрчим хүчний сүлжээнд ашиглах өндөр хүчин чадал бүхий хуримтлуурыг ашиглалтад оруулснаар өвлийн оргил ачааллын үед 80МВт хүртэл эрчим хүчийг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж эхэллээ.

Улсын төсөв болон гадаадын зээлийн санхүүжилтээр Ф400-Ф700 мм-ийн голчтой нийт 16.2 км дулааны шугамыг өргөтгөх, шинээр барих ажлыг хэрэгжүүлснээс гадна Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний алдагдлыг бууруулах төсөл, орон нутагт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх таван төсөл хэрэгжүүлж, нийт 41МВт-ын эх үүсвэрийг ашиглалтад оруулсан.

Мөн 2024 оны нэгдүгээр улиралд багтан Амгалангийн ДЦС, зүүн бүсэд Чойбалсангийн ДЦС-ын өргөтгөлүүд ашиглалтад орно. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок буюу 150МВт-ын эх үүсвэр 2024 оны III улиралд багтаж, сүлжээнд залгагдана. Түүнчлэн, 2024 онд 300МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Тавантолгойн ДЦС-ын гүйцэтгэгчийг шалгаруулж, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ” хэмээн дурджээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ ХУДАЛЧ дөрвөд Чойжилсзрэн иргэдийг битгий хуурч мэхэл ээ.

Тулуй
Тулуй

зохиомол хомсдол үүгэж байгаад ард биднийгээ хуурдагаа хэзээ болих болоо!!

Зочин
Зочин

Хошгоруулж бхад хошгироод бдаг. Хэн үнэмших юи бэ эд нарын үгэнд.

Зочин
Зочин

Нэмэгдсэн нь мэдэгдэж байна.Хөлдүү байр минь дааруулахгүй л байна.Баярлалаа

Монгол
Монгол

Сайхан мэдээ байна Эрчим хүчнийхэндээ шинэ оны мэндхүргэe Мундаг байна аа

Иргэн
Иргэн

Оросууд казахстанд 1200МВт хүчин чадалтай 3 цахилгаан станц барьж байна нэгийнх нь үнэ 510 сая доллар гэж бичсэн байна манайх юу бариулах гээд л байна даа

Зочин
Зочин

Хороолол, хотхон айл өрх бүрт шөнийн цагаар цахилгаан эрчим хүчийг нөөцийн боломж байгаа шүү дээ, Яагаад ашиглахгүй байна вэ? Сайдаа

Монгол
Монгол

Гадаадын зээл авсан юм яриад байна! Хэдийг нь өөрөө гахайлсан бол, шунаг бэрд!

Зочин
Зочин

Барилгуудынхаа цахилгааныг хязгаарлаж. Ард түмэндээ буян бол. Хязгаарлалтаас даарч өлсөж байгаа хэдэн мянга хүүхдүүд байна.

Одод
Одод

Дараа өвөл яах юм.түр гал унтраагаад..станцаа хурдан бариачээ.ингээд гуйгаад явах юм уу

Зочин
Зочин

Эрчим хүчний хамт олон, удирдлага бүхий л боломжоо амжилттай ашиглаж, эх орон, ард иргэдээ гэгээ гэрэл, илч дулаанаар хангаж бна. Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлж 2024 оныхоо зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийг хүсье.

Зочин
Зочин

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМ ТӨСЛҮҮДИЙГ УРТ ХУГЦААНД ГАЦААЖ ИРСЭН ОРОСЫН ТАВИУЛУУДЫГ БАРЬЖ ЯЛЫГ НЬ ҮҮРҮҮЛЭХГҮЙ БОЛ ТЭР 5 ТОЛГОЙ ЧИНЬ ЛӨӨЛӨӨ ШҮҮ

Зочин
Зочин

шааадаг здааа вэ. үхлээ хатлааа тогоо тамлана гээл хуцаад бсан.

Зочин
Зочин

Үгүй худал

Зочин
Зочин

ЧОЙЖОО ТАРХИ САЙТАЙ ХҮН ШҮҮ.

Холбоотой мэдээ

Back to top button