Нийгэм мэдээ
Хилээр нэвтрэхэд анхаарах зүйлсийг хяналтын бүс, тасалбар дээр байршууллаа
Монгол Улсын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлсийг хил, гаалийн хяналтын бүс, онгоцны тасалбар дээр байршуулжээ.
Тодруулбал, хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа, тэдгээрийг хилээр нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэрэг анхаарах зүйлсийг монгол, англи хэл дээр бэлтгэн “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудлын хүлээлгийн танхим, хил, гаалийн хяналтын бүс, онгоцны тасалбар дээр “QR” хэлбэрээр байршуулсан байна.

Манай улсын иргэд хилийн чанадад зорчихдоо хориглосон дайвар ачаа, тээш илгээмж, эд зүйлийг авч улсын хил нэвтрүүлснээр гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэй байна. Иймд бусдаас дайвар эд зүйл, ачаа тээш авахаас татгалзахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Б.ХАШ-ИЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.