И.Сүнжидмаа: Би хөөрхөн болчихоод ажил хийж, ээж аавыгаа асрахыг мөрөөддөг

Ч.Идэрийн гэр бүл эгэл борог, энгийн даруу. Илүүг хүсэхгүй, дутуу гуцуу гэж ахуйгаа голохгүй, үргэлжлэл болсон охиныхоо ирээдүйд л сэтгэл чилээхээс бусдаар зовлон ярьж хойш суухгүй. Өөрсдийнхөө хувьд тэд юугаар ч дутаагүй аз жаргалтай гэр бүл. Гэхдээ магад өрөөл бусдын нүдэнд этгээд содон харагдах, хувь тавилангийн нууцат егөө гэмээр зүйлийг тэд тээсээр яваа.

Гэргий Ж.Одгэрэл хөгжлийн бэрхшээлтэй. Тэр эхээс мэндлэхдээ бусдаас ондоо, өвөрмөц гэмээр дүр төрхтэй төржээ. Шүлс нь цаг тутам ихээр ялгарна, хамрын хөндийн өөрчлөлтөт бүтцээс шалтгаалан гуншиж ярина. Нүдний асуудлаас болоод өнгөт орчлонг бүрэн гүйцэт харж чаддаггүй, тэр. Этгээд дүр төрхөөсөө болоод бага балчир наснаасаа бусдад адлуулж, зулайгаа гишгэлж төрсөн эгч дүүс нартаа илүү үзэгдэж ирсэн түүний амьдрал зовлонгоор дутаагүй. Нэг л өдөр амжуулж, биелүүлж чадаагүй гэгээн мөрөөдлийг нь өөртөө тээж, нарт орчлонд охин нь мэндэлсэн. Гэхдээ ээжийнхээ эрүүл мэндийн асуудлыг өвлөжээ. И.Сүнжидмаа охин өдрөөс өдөрт ижий шигээ ижил төрхөөр өсөж торнисоор, өдгөө 11 нас хүрээд байна.
Цоморлигоо дөнгөж дэлгэж буй цэцэг шиг бага насандаа яваа охины энэ этгээд дүр төрх эрхгүй сэтгэлд гашуун туяа татуулмаар. Харсан хүн бүр өөр зуураа бодол бэлчээж, “Туслах арга бий болов уу?” гэх асуултыг тавина. Ийм ч учраас энэ жилээс эхлээд цахим орчинд И.Сүнжидмаа охинд туслах санаачилга өрнөж, хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжилж, багагүй хүмүүс бужигнаж байгаа. Eguur.mn Говьсүмбэр аймагт оршин суугаа тэдэнтэй утсаар холбогдож, цөөн асуултад хариулт авсан юм.
-Ж.ОДГЭРЭЛ: АНХ УДАА ӨӨРИЙГӨӨ ТОЛИНД ХАРААД АЙХТАР ИХ ЦОЧСОН-

-Сайн сууж байна уу, та. Хол газраас цаг гаргаж, бидний хүсэлтийг хүлээж авсанд баярлалаа. Таныг эхээс зургуулаа, айлын бага хүүхэд гэж сонссон. Эгч, ах нартайгаа холбоотой байдаг уу?
-Сайн сууж байна аа. Та бүхэнд ч бас намайг гээд холбогдож байгаад нь хөл газар хүрэхгүй их баярлаж байна. Тийм ээ, би эхээс зургуулаа. Нэг ах маань бурхан болсон. Үлдсэн эгч, төрөл дүү нартайгаа холбоотой байдаггүй. Хамт амьдарч байгаад гурван жилийн өмнөөс салж нүүгээд энд гэр бүлээрээ суух болсон. Намайг зодож занчдаг, муухайгаар хараадаг байсан, хамт байхдаа үргэлж их сэтгэлийн дарамтыг тэвчдэг байсан.
Гэхдээ одоо ч гэсэн би тэднийгээ санадаг. Ганц удаа ч болтугай утсаар залгаад ярина гэж байхгүй юм. Дотроо цаг үргэлж хүрээд ирэх болов уу гэж горьдоод л, хүлээгээд л суудаг. Заримдаа өөрөө очъёу гэж бодно. Гэхдээ очоод яах ч юм билээ.
-Холын удамд тань ийм дүр төрхтэй хүн байсан эсэх талаар дуулж байв уу? Таныг ингэж төрсний учир шалтгааныг ээж нь юу гэж ярьж байсан бэ?
-Миний аавын талд ч, ээжийн талд ч ийм төрхтэй хүн байгаагүй гэж боддог. Би л ганцаараа ингээд төрчихсөн. Ээж маань надад дорвитой зүйл хэзээ ч ярьж байгаагүй. Нутгийн хүмүүсийн ярьж байхыг сонсох нь ээ, намайг гэдсэнд байхад гүйдэл дайрсан гэх нь бий. Ээж жирэмсэн байхдаа харанхуй шөнө мориор их давхидаг хүн байж. Тэгээд хэд хэдэн удаа унаж, бэртэж байсан юм билээ. Үүнээс болоод л намайг ийм төрсөн гэж ярьдаг. Би сүүлдээ учрыг нь олохоо байгаад, бодохыг ч хүсдэггүй болсон.

-Хүүхэд байхдаа өөрийнхөө гадаад төрхийг хэрхэн хүлээж авдаг байсан бол?
-Хамгийн анх толины өмнө сууж өөрийгөө хараад айхтар их цочиж байснаа санадаг. Ийм төрхтэй гэдгээ мэдээд маш их айснаас гадна хэнд ч юм гомдох шиг санагдсан. Толинд харах бүртээ айгаад л, цочоод л. Яагаад гэдэг асуултыг өдөр бүр өөртөө тавьдаг байсан. Ах, эгч нар минь ийм байхад би яагаад ганцаараа өөр төрсөн юм бол? Энэ асуулт намайг их шаналгадаг. Байгаа байдалдаа гутарч, уйлаад л суудаг байсан. Одоо хайртай охин маань төрсөн, шаналж гуниглах нь багассан.
-Охиныхоо аавтай хэзээ танилцаж байсан бэ?
-Ярихад жаахан ичмээр ээ. Телевизийн ярилцлага биш хойно чөлөөтэй ярья. Дээхэн үед Дархан хотод манайх амьдардаг байсан. Намайг гэрээс ч гаргадаггүй, хүн хартай уулзвал уурлаж, уцаарладаг байсан учир охиныхоо аавтай нууцаар уулзаж, нэг жил орчим болсон санаж байна. Ингээд л бие давхар болсон. Тэр хүндээ нэг их дотно ч байсангүй, надад ч сайн байгаагүй байх. Удалгүй өөр хүүхэнтэй дотносоод яваад өгсөн.
-Таныг хүүхдээ авахуул гэж гэр бүлийнхэн нь ятгаж байсан гэж дуулсан, үнэн үү?
-Үнээн. Гэр бүл бүү хэл сумын эмч хүртэл хүүхдээ авахуул гэж хүчээр тулгаж байсан. Би эсэргүүцэж уурлахдаа эмнэлгийн хоёр давхрын шатны уруу хар хурдаараа гүйж байснаа санадаг. Амиараа бамбайлж хамгаалсаар би охиноо төрүүлсэн. Намайг харж өсгөсөн айлын нэг эгч бий. Бас ганц ах маань намайг үргэлж тайтгаруулж, сэтгэлийн дэм өгдөг байсан. Энэ хоёр хүн л миний талд зогсож, хүүхдээ төрүүлэхийг маань дэмжсэн. Төрөх үедээ би ухаан алдсан учир юу ч мэдээгүй. Гэтэл охиныг маань аваад явсан байсан, амийг нь бүрэлгэх гээд. Тэр эгч, ах хоёр маань чадлаараа эсэргүүцэж байж авч үлдсэн гэдэг.
-Охин тань ээжийнхээ төрхийг өвлөж төрсөн. Анх та үүнийг яаж хүлээж авч байв, охиныг гадуурхах, илүү үзэх хандлага хэр ирдэг вэ?
-Анх жаахандаа нэг их мэдэгдээгүй. 4, 5 сартай болоод иртэл илт анзаарагдаж эхэлсэн. Миний санаа зовсон, дотогшоо гутарсныг хэлээд юу гэх вэ. Охиныг маань бүү хэл, намайг гадуур явахад хүүхнүүд цочиж айдаг, хүүхдүүд “Уулын савдаг явж байна. Харь гарагийн хүн байна” гэж дуу алддаг. Ийм байхад охиноо яаж өсгөнө дөө гэж санаа зовж байсан. Гэхдээ одоо асуудал алга. Манай охиныг ангийнх нь хүүхдүүд, багш нь, тэр бүү хэл сургуулийн захирал нь гээд эргэн тойрны бүх л хүмүүс нь ойлгож, дэмждэг.
-Одоо танд дутуу гуцуу санагддаг зүйл юу вэ?
-Ерөөс охин маань л гоо сайхны хагалгаанд орж, хөөрхөн дүр төрхтэй болчихвол болох нь тэр. Өөр хүсэж байгаа зүйл алга. Миний охин Монгол Улсын түмэн хүн дотор ээжээсээ илүү царай зүстэй, мэдлэг боловсрол эзэмшээд, өөрийгөө авч явч байвал өөр хүсэх юмгүй. Ажил хийгээд намайг хаяад явсан ч би гомдохгүй.
Урьд нь энэ бүхнийг өөртөө л хүсдэг байв. Бүтээж чадаагүй. Гэхдээ одоо бүгдийг нь ганц охиндоо ерөөдөг болсон. Би ээж, аавын хайр үзээгүй, малын сүүгээр угжуулж өссөн хүүхэд шүү дээ.
Ж.Одгэрэлтэй ийн ярилцсаныхаа дараа түүний охин Ч.Сүнжидмаатай товчхон хөөрөлдсөн юм.
-И.СҮНЖИДМАА: ХӨӨРХӨН БОЛООД, АЖИЛ ХИЙЖ, ААВ ЭЭЖИЙГЭЭ АСРАХ МӨРӨӨДӨЛТЭЙ

-Сайн уу, Сүнжидмаа. Хичээлдээ яваад саяхан орж ирлээ гэж ээж нь хэллээ. Сурлага өндөр үү? Хэддүгээр ангид суралцдаг билээ?
-Тийм ээ. Хичээлээ тараад дөнгөж сая гэртээ орж ирлээ. Би одоо 3-р анги. Сурлага өндөр.
-Өнөөдөр ангид нь ямар ямар хичээл оров. Ер аль хичээлдээ хамгийн дуртай вэ?
-Өнөөдөр математик, монгол хэлний хичээл орсон. Би бол математикдаа илүү дуртай.
-Тоондоо дуртай юм байна шүү дээ. Тоо бодохын юу нь хамгийн сайхан санагддаг вэ?
-Олон тоо нэмж хасаад, бас дүрснүүд зурж буддаг нь гоё байдаг.

-Монгол хэлдээ ч бас сайн байх даа. Ном унших дуртай юу? Хамгийн сүүлд ямар үлгэр уншсан бэ?
-Монгол хэл бас гоё. Хичээл дээрээ янз бүрийн монгол ардын үлгэр уншдаг. Хамгийн сүүлд... Алтан гургалдай, Алтан загас гэх мэт үлгэрүүд уншсан.
-Миний дүү гадаад царай төрхөөсөө болж ичиж байв уу. Хүүхдүүд буруугаар ойлгож, шоглодог болов уу?
-Нэг л удаа царайнаасаа болж гуниглаж байсан. “Би яагаад бусдаас ийм өөр төрсөн юм бол. Хүүхдүүд яагаад намайг шоолоод байдаг юм бол” гэж гайхсан. Одоо бол тэгдэггүй. Хүүхүүд намайг шоглодоггүй.
-Ахын дүүд мөрөөдөл бий юү?
-Байгаа, хөөрхөн болох. Тэгээд ажил хийж мөнгө олоод, эргээд аав ээжийгээ асарч хайрлана.
-Ер нь чамайг аз жаргалтай болгодог зүйл юу вэ?
-Аав, ээж хоёр. Бас сайн найзууд.

-ЭХНЭР, ОХИН ХОЁРЫНХОО ЦАРАЙГ ҮЗЭЭГҮЙ ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ Ч.ИДЭР-
Хоёр жилийн өмнөөс ээж, охин хоёртой танилцаж, хоёргүй сэтгэлээр ханилж яваа энэ өрхийн тэргүүн Ч.Идэр залуудаа цэргийн ангид алба хааж байжээ. Гэвч тэр мөн хөгжлийн бэрхшээлтэй, бүрэн хараагүй хүн юм. Гурван жилийн өмнө мотоциклийн осолд орж, нэг хөлөө хугалсан тухайгаа ч бидэнд хуучлав. Тэрбээр “Охин надад “Аав аа, та намайг харвал айна, цочино. Би муухай царайтай” гэж хэлсэн. Би яалаа гэж дээ, айхгүй гэж хэлээд үнссэн” хэмээн ярьсан юм. Үнэхээр тэр эхнэр, охин хоёрынхоо дүр төрхийг харж мэдэрч үзээгүй аж. Гэхдээ энэ гэр бүлд хайр оршин тогтнож, халуун илчээ дүүгүүлж буй учир ерөөс тэд бүгдээр өөрсдийгөө энгийн бас аз жаргалтайгаар санана.
Энэ ч үнэн билээ. Аав, ээж, охин гурваас “Дутуу, гуцуу зүйл байна уу?” гэдэг нэг асуултыг тавихад тэд бүгдээр “Юу ч байхгүй ээ” гэж энгийн даруугаар хариулж байв. Ерөөс өөрсдийн үргэлжлэл болсон И.Сүнжидмаа охин гоо сайхны мэс засалд орж, эгэл жирийн дүр төрхтэй болж чадвал Ж.Одгэрэл, Ч.Идэр нарын хүсэл мөрөөдөл биелж байгаа нь тэр. Гэхдээ хэд хэдэн эмч нар охины бие махбодийн хөгжил гүйцэт явагдаж дууссаны дараа буюу 18-28 насанд нь холбогдох мэс ажилбарыг хийх боломжтой гэсэн хариуг өгөөд байгаа аж.
Гурван биеийнхээ эрүүл мэндийн тэтгэмжийн мөнгөөр амьдардаг тэдний нэг сарын орлого 500 орчим мянган төгрөг гэнэ. Ээж, охин хоёрыг харааны бэрхшээлтэйд тооцдог юм байна. Түүнээс уг өвчний оношийг яг таг гаргасан эмч байхгүй гэнэ. Саяхан засаг дарга нь шинэ хашаа, гэр барьж өгсөнд тэд нүүж суурьшаад удаагүй байна. Энэ гэр бүл эгэл борог бас энгийн даруу. Өөрсдийнхөө хувьд тэд юугаар ч дутаагүй аз жаргалтай гэр бүл. Гэхдээ магад өрөөл бусдын нүдэнд этгээд содон харагдах, хувь тавилангийн нууцат егөө гэмээр зүйлийг тэд тээсээр яваа.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шууд устга
muu m#liig uuriigni ustaga
чам шиг л нийгмийн хог шаарыг устгах хэрэгтэй юм бгам штэ
Чамайг чөтгөр эгч чинь удахгүй олоод аваад явах биз. Энэ охиныг бурхан ивээнэ ээ.
Ergvv g###g we
cham shig bug zetgeriig harin shuud ustgaval taarna.
Ymr aimriin be
Гажигтай новш вэ, чи.
cham shig iim zvrh setgelgui baliar zawaan hyatadiin uldegdeliig l ustgald oruulmaar bgaamdaa
Чам шиг м�##�нуудыг л устгамаар бна. Хүн сүг. Чи хариугаа хүртэх болно.
Бу�####�ас жаахан өөр болохоос,нялх болоод ё тэрүү хөөрхөн л байшд,охиноно.Хайрлагдахгүй байх ш�##�тгаан харагдахгүй байна.Жарг�##�тай амьдраарай охин минь.
м�##�наас дор м�##� уу чи
Чамайг харин шууд устгамаар юм бна...
туслаж дэмждэг нутгийн удирдлагууд сургуулийн удирдлага багш нар ангийн хамт олонд нь чин сэтгэлээсээ баярлаж байна ѳргѳн хорвоод хэн ч битгий хайраар дутаасай. Бас хүсэл нь биелж хѳѳрхѳн болоод сайхан аав ээжээ асарч ажиллаж явах болтугай.
Evii dee.odoo 9 jiliin daraa goo saihanii hagalgaabd orood muruudul ni bieleesei biler
Хххххррр
Iim hetsuu aild sum oron nutgiin tetgemj.tetgeleg sain egeh heregtei.Hedee oron nutagt ydarsan hunee ogt harddaggui.harin baychuud n kartiin hool.halamjiig bugdiig avdag uom bilee.G.Menhtsetseg 2 udaa Govisumberees songogdoj bn.Ene ailaar ailaar ochsonuu.Tuslaj demjsenuu ugui shde.Hudlaa l hural chuulgan gd munge ugaaj yvaa
Iim l aild tuslaj.niigmiin anhaaraliin tuvd avaachih estoi shuu.
Хөөрхөн л охин байна цагаанхан сэтгэлээр дүүрэн дөнгөж л нахи�##�ж буй цэцгэс шиг Заав�##� хөөрхөн болоод аав ээжийгээ асраарай . Гэхдээ ямар ч хүнийг байгаагар нь хүлээж авах шиг сайхан зүйл хаа байна Аз жарг�##� хүсэё .
Амжилт хүсье сайхан ард түмэн маань туслаарай сайхан сэтгэлтэй шүү.Бүгд туслахыг бодож бгаа даа.
Говьсүмбэр аймгийн нутгийн удирдлага, сургуулийн захиргааныханд өөрийн эрхгүй т�##�архан уншлаа. Аз жарг�##�тай хүчирхийлэл үгүй, архид�##�т үгүй гэр бүлд эрүүл саруул өсөж буй охины ирээдүй гэрэлтэй байх болно оо. Аз жарг�##� хүсье
Гоо сайхны мэс зас�##� хийлгэхэд нь тус�##�маар бна бид. Солонгост гайгүй хийх бхдаа, хөндивын аян өрнүүлээд зуучилж өгвөл маш их буян болно доо.
Tiimee. Yaj tuclax be niileed tuclax yumcan
Saihan tsewerhen huwtsastai tsewerhen gerte tsewerhen hvmvs bn oo. Anh harad gaihsan ch yariltslagiig unshaad bvr shal uur medremj awla. Aaw n ch mundag ym. Istoi mundag ohin boloroi. Zawal hurhun goe baih albagvshude ghde chi hvsjil bwal hvssen blgono awdag mundag hvn bloroi. Eejid n bvvr talarhmar snagdlaa. Uru ene zowlong mederch ussun blhor ohinoo 2gv stgeler hairlasand bayrlala. Sain saihan bvhen ta bvgdig hvreelj baigasai. Vrgelj az jargaltai bayr baysgalantai baigarai
tsus oirtolt bishu
Охины мөрөөдөл хурдан биелээсэй,тус�##�ж дэмжиж байгаа хүмүүсд баярл�##�аа????????????
Надад бол нээх муухай харагдахгүй л байна. Харин ч өвөрмөц зэвүүн төрхтэй юм байна. Давуу т�##� болгож ашиглах боломжтой байж ч мэднэ
Та зөв санаа хэллээ.энэ давуу т�##�аа ашиглаж амжилтанд хүрсэн түүхүүд байгаа.хамгийн гол нь боловсрол нь
Чух�##�
Харагдах өнгө үзэмжээс илүү хайр х�##�амж,сэтгэл чух�##� гэдгийг харуулсан мундаг гэр бүл байна.амжилт хүсье.
Хандив өгмөөр байна
hvn owchin zowlongve olsoj changahgve eleg bvten bhd ter tsarai torh hend hamaatai ym be bus#ad bish ooptoo l taalagdah gj amidrah hergte shn ger bvl bn hvnii gadnah torhoos bish dotor hvnees ni l aij ywah hergte amjilt
Yag unen eruul baij amid yavah hamgiin saihan
Gol ni ingeed obgoroh bish nasand hureh uyd ni ergen survaljilj bair baidliig todruulj heregtei bol sanhuugiin tuslamj handiv zohion baiguulj ogoorei
Амьдр�##�д нь аз жарг�##� хүсье.Итгэл дүүрэн сайхан гэр бүл байна .Бүх зүйл сайхан болно оо.
Гоо сайхны хаг�##�гаанд орох ч яах вэ болох юм. Харин энэ охины үр хүүхдэд ахиад удамшина гэдэг л тун хэцүү юм даа.
Ohindoo amjilt hisie. Eruul bhad bnoo
Гадаад гоо сайхан яахав дээ.хүн ямар ч бж боло.гол нь дотоод гоо сайхан шүү дээ.зөв хүн болоорой охин минь.
Насанд хүрсэн хойноо хаг�##�гаанд орвол асууд�##�гүй хөөрхөн болчихно. Гол нь яагаад ийм болчихов. Цус ойртолт биш биз дээ.
Миний дүү хамгийн гол нь боловсролтой болоорой. Хичээлдээ сайн сураарай. Хөөрхөн болноо, хамгаас хөөрхөн болно.
Нутгийн удирдлага, дэмжиж, тэтгэж буй хүмүүст т�##�архаж байна. Хүн бүр, хүүхэд бүр аз жарг�##�тай байгаасай.
эвий дээ ээжийн сэтгэлийг бол ёстой их ойлгож байна. үрдээ л хамгийн сайхныг хүсэх нь зүйн хэрэг. 2 нүдний зайг нэлээд ойртуулаад өгвөл гайгүй болчих юм бишүү. солонгосын нүд сэтэлдэг хаг�##�гаа байдаг даа. ийм хүүхдийг гадуурхахгүй сэтгэлийг эмзэглүүлэхгүй хамт сур�##�цаж байгаа ангийнх нь хүүхдүүдэд, багш сургуульд нь маш их баярл�##�аа. тэгэхэд хотод зүв зүгээр төрхтэй жаахан аутизмтай юм ярьдаггүй чимээгүй хүүхдийг ямар их гадуурхаж байна. энгийн хүүхдүүдтэй хамт сурах бүрэн боломжтой зүв зүгээр хүүхдийг . Энэ ээжид хандаж хэлэхэд зовсны эцэст жарганаа. үр чинь таныг жаргаах л болно. үрдээ хамгийн сайн сайхныг хүсдэг ээжийн сэтгэлийг юутай ч зүйрлэшгүй . ухаан санаа эрүүл, сэргэлэн ухаантай эрүүл саруул байхад бусад нь асууд�##�гүй
Энэ хүмүүстэй яаж холбогдох вэ?
Хүмүүст үнэгүй нүдний мэс зас�##� хийдэг "Орбит" нисдэг эмнэлгийн төсөл шиг хүүхдүүдэд үнэгүй нүүрний мэс зас�##� хийдэг "Operation Smile" гэдэг олон улсын байгууллага байдаг.
Олон улсын нүүр эрүүний мэс зас�##�чид нэгдэж баг гаргаад хөгжиж бгаа орнуудаар явж хүүхдүүдэд үнэгүй зас�##� хийдэг.
Монголоос "Перфект" эмнэлгийн С.Оюун эмч гишүүн болж хэдэн орноор хамт явсан. Хотод авчирч "Перфект" эмнэлэгт үзүүлэх бол ямар зас�##� хийх, үнэ өртөг хэд болох, тэр "Operation Smile"-д хэрхэн яаж хамрагдаж болох т�##�аар зөвлөөд өгнө.