УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ТАЗ-д Л.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдагва нарыг дэвшүүлж, сонсгол хийлээ

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр /2024.01.16/ Төрийн ордонд болж байна.

Төрийн албаны төв байгууллага Төрийн албаны зөвлөл хуульд заасны дагуу орон тооны дагуу 5 гишүүнтэй байна. УИХ-ын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг нэг төрийн албан хаагчийн төлөөллийг хоёр хүн нэр дэвшүүлдэг. УИХ-аас үүнийг 6 жилийн хугацаатай томилдог билээ.

Тэгвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хуулийн хүрээнд нэр дэвшүүлэн сонгогдон ажиллаж байсан ТАЗ-ийн гишүүний хуулиар тогтоосон бүрэн эрхийн хугацаа дуусгавар болгосонтой холбогдуулан орны томилгооны сонсголыг хийж байна.

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Л.Цэдэвсүрэн, УИХ-ын Тамгын газраас Б.Пүрэвдагва нарын нэрийг дэвшүүлжээ.  

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-ийн гишүүнд нэр дэвшигчдийн сонсголыг зохион байгуулав.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button