Нийгэм мэдээ

Дөрвөн өнчин хүүхэдтэйгээ үлдсэн аавд 105 саяын хандив цуглалаа

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нэгдүгээр багийн иргэн Б.Бат-Эрдэнэ таван сартайгаас 13 настай дөрвөн хүүхэдтэй өрх толгойлж байна. Түүний гэргий төрөөд долоо хонож байхдаа 2023 оны есдүгээр сарын 8-нд нас барсан юм.

Тэд одоогоор халамжийн мөнгөөр амьдарч байгаа бөгөөд хүүхэд харах хүнгүй учраас ажил хийх боломжгүй байна. 13 настай охин нь аавтайгаа хамт дүүгээ харж байгаа аж.

Тэрбээр, "Бага хүүхдээ өргүүлэх талаар нэг бус удаа бодож байсан ч том охин маань "хоёулаа яаж ийгээд дүүгээ өсгөнө" гээд гүрийсэн. Долоо хоногтой үлдсэн үр минь одоо таван сартай болсон. Өлсөхөөрөө л уйлна. Бусдаар уйлах нь бага их тайван. Нэг сав сүү дөрөв хоноод дуусдаг. Памперсны доторхыг нь хуулж аваад даавуу хийж дахин ашигладаг" тухайгаа ярьсан билээ.

Нэгдүгээр сарын 15-ны өдрөөс Б.Бат-Эрдэнийн гэр бүлд хандивын аян эхлүүлсэн юм. Одоогийн байдлаар 105 сая 300 мянган төгрөг цугласан байна. Тэдний зүгээс аймагтаа байртай болохоор хичээж байгаа аж.

Хандивын данс: 5175030187 Бат-Эрдэнэ

Холбогдох утасны дугаар: 85119936

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин

орон байр л чухал даа

Зочин
Зочин

нөхөртөө хаягдаж, эсвэл нөхрөө эрт алдаж олон хүүхэдтэй хоцорсон эмэгтэйчүүд зөндөө шүү. хүйсийн ялгавар гараад бна уу да

Зочин
Зочин

Эмэгтэй хүн нөхөр нь мөнх бус үзэж 5 хүүхэдтэй үлдсэн бол хэн ч анзаарахгүй. Эх хүн бүх ачаалалыг үрийнхээ төлөө даах тэвчээр байдаг. Эр хүн бол шөнийн цагт нойроо хүртэл харамнаж, бүтэн нэг шөнө нялх хүүхдээ харж хоновол няцдаг арчаагүй нялхас юм.

Back to top button