ГССҮТ: Осолд өртсөн иргэдээс 4 хүний бие маш хүнд байгаа

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.01.24-ний өдрийн 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин дэлбэрсэн осол гарсан.
Ослын улмаас 20-иод машин шатаж, 30 гаруй хүн бэртэж, 60 айлын орон сууцны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, 3 алба хаагч амиа алдаад байна. Ослын улмаас гэмтсэн иргэдийг ГССҮТ-д хүргэсэн гэх мэдээллийг албаныхан өгсөн.
Бид энэ талаар ГССҮТ-өөс тодруулан асуухад "Нийт 14 хүн ирсэн. Одоогийн байдлаар ГССҮТ-ийн салбар эмнэлгийн эрчимтийн тасагт 5 хүн, түлэгдэлтийн тасагт 5 хүн эмчлүүлж байна. Үүнээс дөрвөн иргэн түлэгдэлтийн III-IV зэрэгтэй, биеийн байдал маш хүнд байна. Харин 4 иргэнд анхны тусламж үзүүлээд явуулсан. Эдгээр иргэд бүгд насанд хүрсэн эрэгтэйчүүд" гэж хэллээ.
Уг ослын талаарх нэгдсэн мэдээллийг доорх "НЭГ ДОРООС" агуулгаас уншина уу.
Б.ХАШ-ИЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шатаад гүйж байсан залуу ашгүй амьд үлджээ. Албан хаагч залуус минь л хайран байна
Хэн нэгэн хүн рүү дайрахын оронд яаж аюулгүй амьдрах вэ гэдгээ л яриач