Нийгэм мэдээ

Шатсан байрны оршин суугч: Байр, машин маань шатчихлаа, албаныхан холбогдоогүй л байна

60 тонн хийн түлш ачсан машин ослын улмаас дэлбэрэхэд "Edu Apartment" хотхоны 207 дугаар байрны оршин суугч өртөж, ихээхэн хэмжээний хохирол амсаад байна. Бид тус байрны нэг давхрын оршин суугчтай холбогдож, нөхцөл байдлын талаарх мэдээллийг авлаа.

-Ослын талаар анх яаж мэдэгдсэн бэ?

-Шөнө гэнэт аймаар хүчтэй дуу чимээ гарсан. Гайхаад босоод цонхоо нээгээд харахад дүрэлзсэн их гал нүүрэнд тулчихсан. Сандраад эхнэрээ сэрээгээд хувцаслаад хоёулаа маш хурдан гарсан. Гарах үед манай байр руу гал орж ирээгүй байсан ч орцноос гарах үед 2, 3 дахь дэлбэрэлт болсон. Би эхнэрээ найзындаа хүргэж өгчхөөд одоо байр руугаа явж байна.

-Гал танай байрны аль хэсгийг хамарч, гэр орон тань ямархуу байдалтай болсон бол?

-207 байрны 1-13 тэр чигтээ галд өртсөн. Энэ чинь нэг орцтой 65 хаалгатай орон сууц. Оршин суугчид яг дэлбэрэлтийн улмаас гал байр руу орохоос өмнө амжиж гарсан. Гал унтраасны дараа алба хаагчид орчныг аюулгүй болгох зорилгоор хөдөлгөөн хязгаарлаж, хамгаалалтад авсан. Тийм болохоор гэр орноо ямар нөхцөл байдалтай болсныг мэдээгүй байна. Бид нар одоо оршин суугчдын групп дээрээ бүртгэл явуулаад, одоо цуглах арга хэмжээг зохион байгуулж байна.

-НОК галд өртсөн барилгыг ашиглалтад оруулах боломжтой эсэхийг тогтооно гэсэн. Энэ хэдэн онд ашиглалтад орсон орон сууц вэ. Мөн албаныхан оршин суугчидтай холбогдсон уу?

-2017 оны намар ашиглалтад орсон. Аль нэг холбогдох албанаас оршин суугчидтай холбогдоогүй байна.

-Нийт 28 машин шатсан. Оршин суугчдын тээврийн хэрэгслүүд байсан уу?

-Ихэнх нь оршин суугчдын машин байгаа. Жишээ нь, миний машин юу ч үгүй шатчихсан.

Тус байрны оршин суугчид одоо нэгдсэн зохио байгуулалтад орж эхэлж байна. Гал орон сууц руу чиглэх үед гэрээсээ гарсан учир хэн нь хэрхэн хохирсноо ч мэдээгүй яваа аж. Оршин суугчдад зориулсан хандив тусламжийн арга хэмжээ "Ач тус" эмнэлэг дээр өрнөж буй.

Уг ослын талаарх нэгдсэн мэдээллийг доорх "НЭГ ДОРООС" агуулгаас уншина уу.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гай болсон Ниссан Патрол машин эзэн 2 зөв зүгээр байгаа байхдаа. Том аюултай ачааны машинтай зэрэгцээд явдаг ХОГ-оос болж ийм олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө.!.!.!.!.!.!.!.!.!

Зочин
Зочин
Reply to  Зочин

ГАдаадад хүмүс ийм машин бүү хэл жирийн ачааны том машин, автобус гэх зэрэгтэй зэрэгцэн эсвэл ойрхон явахаас айдаг бол манайд эсрэгээрээ, уралдана, зэрэгцэнэ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Tenet Mongol uliigee hiij mom mashintai zergsdeg bna aa

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Хар шөнөөр юу хииж явсан патрол вэ аягүй бол согтуу хүүрнүүд яваа даа

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Хайран амь эрүүл байгаа нь учиртай даа

Холбоотой мэдээ

Back to top button