ТЦА түгжрэл бууруулах туршилтаа өнөөдөр дахин хийнэ

Өчигдөр /2024.03.12/ Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний зохион багуулалтыг түр хугацаагаар өөрчлөн зохицуулах болсноо ажил тарах цагт мэдэгдсэн. Энэхүү туршилтаа нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах зорилготой гэж тайлбарласан.
Тодруулбал, Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх эсрэг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ замыг, Хан-Уул дүүргийн Е-mart худалдааны төвийн уулзвараас мөн хойд чиглэлд “Шангрила”-ийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өглөөний 07:00-10:00 цаг хүртэл, хойд чиглэлд зорчих эгнээг 3, урд чиглэлд зорчих эгнээг 1, оройн 17:00-20:00 цагийн хооронд эсрэг чиглэлд буюу хойноос урагш зорчих чиглэлд 3, урдаасаа хойшоо явах чиглэлд 1 эгнээ болгож, зорчих хөдөлгөөнийг түр өөрчлөн зохион байгуулсан.
Ингээд дурдсанчлан дээрх чиглэлүүдийг оройн 17 цагаас 20 цаг хүртэл түр өөрчлөн зохион байгуулсан ч Нийслэл даяараа тэг зогсолт хийв. Учир нь энэ шийдвэр хэрэгжих гэж байгааг ихэнх иргэд мэдээгүй буюу Тээврийн цагдаагийн алба урьдчилж бус цаг тулгаж шийдвэрээ танилцуулсан юм.
Тэгвэл ТЦА өнөөдөр дахин түгжрэл бууруулах туршилт хийнэ. Тодруулбал, өглөө 07:30-08:30 хүртэл хугацаанд урдаас хойш, 18:00-19:00 цагийн хооронд хойноос урагш чиглэлд Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар, Хан-Уул дүүргийн Е-mart худалдааны төвийн уулзвараас мөн хойд чиглэлд “Шангрила”-ийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн эгнээг түр хугацаагаар өөрчлөн зохион байгуулах юм байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АРГАА БАРСАН АЦНУУД АЛАА МААЖНА ГЭДЭГ ШИГ ШААЛ ТЭНЭГ МУНАГ ШИЙДВЭР ГАРГААД УГААСАА АВИЛГАД ИДЭГДЭЭД ИРГЭДИЙХЭЭ ЯСЫГ МӨЛЖИЖ БАЙГАА ЭНЭ УЛС ААЖМААР МӨХӨЖ БАЙГААШТ БЫСДА ГЭЖ...
Нөгөө автобусны чиглэл өөрчилсөн шиг дахиад самарах нээ!
Мулгуу нэг нөхөр ард түмний цаг заваар тоглоои хийж бна.
Ийм юм битгий хийгээчээ сайнзоригоо шинжлэх ухаанд суурилсан тооцоо судалгаа үндэслэж юм хийгээч ээ....
Бөмбөгөрөөс вокзал чиглэл арай түгжрээтэй байх юм.М1 болон ялангуяа М: 5-ыг цөөлж төв замаар вокзал явах чиглэл нээгээчээ.М:5 арай ар араасаа хүнгүй явж байна юм.зүүн салаа халдвартын чиглэлмйг нээгээчээ