“Инновац хөгжлийн газрыг цагдаагийн шуурхай удирдлагын төвөөр сольж, Яармаг руу нүүлгэнэ”

Нийслэлийн бизнес инновац хөгжлийн төвийг нүүлгэж эхэлжээ. Тодруубал, тус төвийг Яармаг дахь Нийслэлийн байр руу нүүлгэж, оронд нь Цагдаагийн шуурхай удирдлагын төв байгуулахаар болсон гэх мэдээлэл байна.
Эргэн санавал, тус төв 2018 онд Улаанбаатар хотод шинэ санаа, инновацид суурилсан гарааны бизнесүүдийг хөгжүүлж бойжуулах, залуучуудыг ажлын таатай орчноор дэмжих, инновацийн оролцогч талуудын хамтын ажиллагааг бүрдүүлж инновацийн тогтолцоог бий болгох зорилгоор нээлтээ хийж байсан юм.
Нийслэлд инновацийн төв байгуулагдсан нь шинэ залуу энтрепренэрүүд, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих үр дүнтэй арга. Мөн залуучуудыг шинэ санаа, инновациа бодитоор хэрэгжүүлэх, ажил хэрэг болоход тушаа болдог оффисын асуудлыг шийдэхээс гадна тухайн салбартаа амжилттай ажиллаж буй бизнес эрхлэгчдээс тусламж, зөвлөгөө авах боломж олгодгоороо онцлог байв.
Харин Нийслэлийн төв бүсээс ийнхүү нүүлгэснээр дээр дурдсанчлан залууст олдож байсан чухал, ховор боломжууд хумигдах сул талтай юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шуурхай төв хотын ААА бүсэд байх ямар хэрэгцээ байна аа, захын дүүрэгт ч байж болно шд. Бас л бөглөрөө нэмсэн ажил байна.