НИЙГЭМ

Маргаашаас автобуснууд хүний толгой тоолдог төхөөрөмжтэй болно

Нийслэлээс гуравдугаар сарын 15-аас эхлэн автобуснуудад толгой тоолох төхөөрөмж суулгана гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ зохицуулалт маргаашаас үйлчилж эхэлнэ. Тус төхөөрөмжийн тусламжтай жолоочийг хянах бөгөөд хүний толгойн тоо, төлбөр төлөлт хоёр яв цав нийцэж байх учиртай юм.

Энэ тухай Хотын дарга Х.Нямбаатар, "Гуравдугаар сарын 15-аас нийтийн тээврийн төлбөр тооцооны системийг олон нийтэд танилцуулж зугуухан шилжилт хийх гэж байна. Энэ хүрээнд хүний толгой тоолдог төхөөрөмжүүдийг бүх автобусанд суулгана. Төрөөс татаасаар явдаг ахмадууд, хүүхдүүд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, доноруудын үнэгүй зорчдог картыг бид татаасаараа өдрийнх нь зорчих тоогоор мөнгөжүүлж өгнө. Ингэснээр нэгдүгээрт тухайн хүний толгой тоологдоно, хоёрдугааарт төхөөрөмжид уншигдсан хоёр яв цав нийлнэ. Хэрэв зөрвөл бид жолоочид хариуцлага тооцно. Ний нуугүй хэлэхэд манай автобусны жолооч нар бүгд хажуудаа бэлэн мөнгөний хайрцагтай, түүнийгээ дэмбээ гэж нэрлэдэг болсон" гэж байв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Толгой тоолдог байхдаа яахав дээ. Хүн тоолдог төхөөрөмж л байна жаахан соёлтой хүндлэлтэй монголоороо байгаач Нямбаатар гуай

Зочин
Зочин

ИЙНХҮҮ ДЭМБЭЭ ПИЗДИС БОЛЛОО ИХ БАЙСАН ЮМАА ХАГАС ЯРВАЙЛТТАЙ МУУ ТЭНЭГ ЖОЛООЧ НАР БОЛЬЖ ИНГЭЭД ДЭМБЭЭГЭЭРЭЭ ИРГЭДЭЭ ШУЛААРАЙ ДЭМБЭЭНИЙХЭЭ ХАЙРЦАГИЙГ ГОМДОЛТОЙЁО АВЧ БАЙГАА САЛЬЯРК ХАНХЛУУЛСАН ЖОЛООЧ НАРАА ХОТЫН ГУДАМЖААР УРАЛДААД МАШИН ШАХААД ҮЗЭЭРЭЙ НЯМБААТАР АХДАА ХОВЛООД БАЯНӨЛГИЙ ЯВУУЛНА ШҮҮ

Иргэн
Иргэн

Илүү зардал ард түмний мөнгөөр дураараа ашлах юм Өөр үр дүнтэй ажил хий

Холбоотой мэдээ

Back to top button