Гадаад мэдээДЭЛХИЙ

Иран: Хэрвээ Израил арга хэмжээ авбал нэн даруй, маш хүчтэй хариу өгнө

Өнгөрсөн бямба гарагт /2024.04.13/ Иран Израил руу 300 гаруй пуужин, дроноор халдсан. Израилын засгийн газар үүнд хэрхэн хариу цохилт өгөхөө хэлэлцэж буй. Мэргэжилтнүүд Израилын хариу цохилт хэтэрхий хүчтэй байснаар Ойрх дорнодод үүсээд буй нөхцөл байдал илүү хурцадна гэж эмээж байгаа юм.

Тэгвэл пүрэв гарагт /2024.04.18/ Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан Израилыг Ираны эсрэг ямар нэгэн зэвсгийн арга хэмжээ авахгүй байхыг анхааруулжээ.

Тэрбээр “CNN” агентлагтай ярилцахдаа “Хэрвээ Израилын дахиад адал явдал туулмаар санагдаж, Ираны ашиг сонирхлын эсрэг арга хэмжээ авах юм бол бидний хариу нэн даруй бөгөөд маш хүчтэй байх болно” гэсэн байна.

Амир-Абдоллахиан Израилыг өмнөх аймшигт алдаагаа давтахгүй гэж Ираны тал чин сэтгэлээсээ найдаж байгааг илэрхийлсэн юм. Тэрбээр аймшигт алдаа гэж Израилын тал Сири улс дахь Ираны Элчин сайдын яамд агаарын цохилт өгснийг ярьж буй.

“Бид Цагаан ордон болон Вашингтонд илгээсэн захидалдаа хэрэв Израилын дэглэм дахин том алдаа гаргавал бидний хариу арга хэмжээ шийдэмгий, тэдэнд харамсал төрүүлэхээр байх болно” гэж тэр нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Лалар
Лалар
4 сар 19, 2024 10:17

Иран тэгж байж газрын хөрснөөс арчигдах вий дээ Ирактай байлдаад дийлээгүц улс ш дээ

Зочин
Зочин
4 сар 19, 2024 13:24
Reply to  Лалар

ЭНЭ МУУ ДАВАРСАН ЖҮҮДҮҮД ТЭГЖ БГААД ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИГДАХ НЬ ДУТАЖ Л ДЭЭ!

Эгэл
Эгэл
4 сар 19, 2024 11:21

Цаасан барууд

Зочин
Зочин
4 сар 19, 2024 12:35

Ийм тэнэг хогууд биологийн, химийн зэвсэг хэрэглэж ганхаж байгаа дэлхийн экологийг бүрмөсөн сүйрүүлээд хаячих вий дээ.

Холбоотой мэдээ

Back to top button