Кенжи Кавасэ: Монголчууд ба тэдний туулсан тусгаар тогтнолын төлөөх энхэл, донхол зам

Nikkei, Financial Times зэрэг олон улсын нэр хүндтэй хэвлэлийн агентлагуудад нийтлэл нь хэвлэгддэг, судлаач, нийтлэлч Кенжи Кавасэгийн “Монголчууд ба тэдний туулсан тусгаар тогтнолын төлөөх энхэл, донхол зам” түүхэн тойм – нийтлэлийг БНМАУ тунхагласны 95 жилийн ойд зориулан бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
ЭХЛЭЛ
Энэ дэлхийн дөрөвний нэгийг эрхшээлдээ оруулж дөнгөсөн Евразийн “эзэн” Чингис хааны байгуулсан улс өдгөө хоёр талын Орос, Хятад хөршийнхөө хараан дор дальдчиж, “өршөөлийг нь” хүртэн сууна. Гэхдээ энэ хоёр хөршдөө өөрсдийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх хүртэл энхэл донхолтой урт замыг тэд туулсан юм.
БОГД ХААНААС ГУРВАН УЛСЫН ГЭРЭЭ ЛҮҮ
1911 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Монгол Улс Манж Чин гүрний дарлалаас мултарч, тусгаар тогтнолоо зарлалаа. Шинхайгийн хувьсгал дэгдсэнээс залгуулан процесс хурдасч, үүний дараа жил гэхэд Монголчууд багагүй хугацаанд үргэлжилсэн дарлалаас амь гарч чадсан нь тэр.
Төвдийн шарын шашны тэргүүн Богд Хаан ба монгол түмэн 200 жилийн зовлонд цэг тавьж, тусгаар тогтнох чин хүслийг тээж байсан нь биеллээ олсон шиг. Нөгөөтэйгүүр Богд Хааны төр барьж ахуй шинэ удирдлагын систем нь Хятадын хяналт бүхий Өвөр Монголчуудыг өөртөө нэгтгэсэн, илүү хүчирхэг Монгол улсыг бий болгохыг зорьж байсан гэдэг.
Оросуудын хувьд Богд Хааны эл бодлого Монголд тусгаар тогтнол, стратегийн ач холбогдол бүхий “санагдаж” байв. Гэвч 1915 онд хийгдсэн гурван талт хэлэлцээрээр мөнөөх тусгаар тогтнол нь Хятадын хараат, автономит төр болон хувирсан юм. Бээжин дэх Засгийн газар Монгол газар нутгийг эзэмшилдээ авахаар “зүтгэж”, Монголчуудыг Хятад гүрнийг бүрдүүлэх таван үндэстний нэг хэмээн тооцож байв. Хэдий Оросуудын хувьд Монгол “тусгай статус” бүхий улс байсан ч, Хятадын талтай хийсэн гэрээнийхээ дагуу тэдний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх бололцоо байсангүй.
Удалгүй Оросууд Өвөр Монголтой “сонирхолтой ашиг сонирхол”-ын харилцаа бий болгож эхэлсэн юм. Ингээд Ар, Өвөр хоёр Монгол нэгдэх боломж үгүй болсон гэхэд болно. Гэсэн ч энэ нь газар авсангүй, 1917 онд Оросын түүхэнд эргэлт гарч, бум бужигнаж гарлаа. 1919 он гэхэд тэд Хятад руу хүртэл довтлов.
МОСКВАГИЙН ҮНЭНЧ ДАГУУЛ
1921 оны үед Зөвлөлт Хятадын араас жинхэнэ элдэж байсан юм. Энэ үед Монгол улс Богд Хаан гэх нэг хүний засаглал дор урагшилсаар л байв. Харин 1924 онд Богд нас барж, ардын хувьсгал өрнөснөөр, мөн оны араннэгдүгээр сарын 26-нд тэд өөрсдийгөө Бүгд Найрамдах Монгол Ард Улс хэмээн тунхагласан юм. Ингээд Монгол Ази тивийн анхны социалист орон боллоо. Далайд гарцгүй эл улс ийнхүү Москвагийн үнэнч дагуул болон хувирч, нэг намын засаглалд шүтэн, Варшавын гэрээнд ажиглагчийн статусаар хүртэл оролцох болов.
Гэхдээ энэ хооронд Хятадын тал Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй л байв. 1945 оны наймдугаар сард Зөвлөлттэй хийсэн гэрээнийхээ хүрээнд сая 1946 онд энэ бүхэн ёсоор болсон байдаг.
Гэхдээ Хятадын засгийн газрын бас нэгэн үүр болох Тайваны зүгээс Зөвлөлтийг гэрээ зөрчсөн гэж үзэж, 1953 онд дахиад л Монголын тусгаар тогтнолыг үгүйсгэв. 1955 онд ЗХУ Монголыг НҮБ-д элсүүлэхээр лоббидож байх үеэр Тайваны талаас идэвхийлэн эсэргүүцэж байлаа. Үүнээс хэдэн арван жилийн дараа л, 2000-аад оны эхээр Тайван Монголыг Хятадаас хараат бус, тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрсөн юм.
Харин коммунист Хятадын хувьд, 1949 оны аравдугаар сард Чан Кай-Шигийн үндсэрхэг үзэлтнүүд дарагдсаны дараа шууд л Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед Бээжин Москваг социалист тогтолцоон дахь “ах” хэмээн үзэж, найрсаг харилцааг эрхэмлэж байсантай энэ холбоотой. Гэлээ ч 1960-аад оны эхээр Хятад-Зөвлөлтийн харилцаанд сэв сууж, ЗХУ-ын зүгээс Хятадтай хиллэдэг Монголын назар нутгаар өөрсдийн олон тооны цэргийг хүртэл оруулж ирээд байв.
ШИНЭ ЦАГ
Удалгүй 1989 онд Берлиний хана нурснаар Монгол нутагт ардчиллын салхи салхиллаа. Улмаар 1992 он гэхэд задран унасан Зөвлөлтөөс тогтолцооны хувьд бүрэн чөлөөлөгдсөн гэж болно. Эцсийн эцэст, сая нэг Монгол улс хоёр хөрштэйгөө улс төрийн болоод дипломат харилцааг тогтоосон юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Acquisto Sicuro Viagra Online Achat De Cytotec En Ligne [url=http://cialibuy.com]Cialis[/url] Prix Du Tadalafil
Levitra Durata [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Xenical 600 Mg Buy Cialis Kamagra Generica
Treating Parvo With Cephalexin http://abuycialisb.com - Cialis Sildenafil 50 Mg Generico Buy Cialis Will Keflex Help A Bladder Infection