Украины арми гурван тосгоноос ухарч, Зеленский зэвсэг яаралтай илгээхийг уриаллаа

Украины зэвсэгт хүчний хурандаа генерал Александр Сирск фронтод нөхцөл байдал хүндэрч буйг анхааруулсан байна. Түүний хэлснээр Украин цэргүүд фронт дахь гурван тосгоноос ухарч, шинэ байрлал эзэлжээ.
ОХУ-ын зэвсэгт хүчин сүүлийн үед зүүн фронтод анхаарлаа хандуулах болсон. Ялалтын баяр болохоос өмнө Оросын арми Донецк мужид оршдог Часов Яр нэртэй стратегийн ач холбогдол бүхий хотыг эзлэхээр байлдаж байгаа хэмээн Украины зэвсэгт хүчин мэдэгдсэн билээ.
Сирск өөрийн Телеграм хуудас дээр “Фронт дахь нөхцөл байдал илүү хүндэрсэн. Авдеевка тосгоноос баруун хойд хэсэгт орших Маринкагийн ойролцоо нөхцөл байдал хамгийн хүнд байгаа” гэжээ.
ОХУ-ын зэвсэгт хүчин хоёрдугаар сард Авдеевка тосгоныг хяналтдаа авсан юм. Фронтод нөхцөл байдал цаг ирэх тусах хүндэрч байгаа тул Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский зэвсгийн нийлүүлэлтийг түргэсгэхийг олон улсын түншүүддээ уриалсан байна.
АНУ өнгөрсөн долоо хоногт Украин руу 61 тэрбум ам.долларын илгээх болсон. Эхний ээлжид Пентагон Украин руу 1 тэрбум ам.доллар бүхий агаарын хамгаалалтын системийн хэрэгсэл, пуужин гэх мэт тусламж нийлүүлэхээ мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.