Нийгмийн

Өнөөдрөөс эхлэн 60 хоног шилжилт хөдөлгөөнийг зогсоолоо

Сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоодог. Энэ жилийн сонгуулиар иргэний шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр буюу өнөөдөр хааж, зургадугаар сарын 29-ний өдөр нээх юм.

Өмнө нь хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлээд зогсоодог байсан ч иргэдээс ирсэн гомдол саналын дагуу 60 хоногийн өмнө болгож өөрчилсөн байна.

Сонгогчийн байнга оршин байгаа хаяг дээр нь үндэслэж сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргадаг учир дээр заасан хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийсэн байх шаардлагатай байдаг юм

Хуулийн заалт: 

25.1.Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.

25.2.Энэ хуулийн 25.1-д заасан иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button