Турк Газын зурваст тусламж оруулахыг шаардан Израилтай бүх худалдаагаа зогсоолоо

Туркийн Худалдааны яам Газын зурваст үүсээд буй хүмүүнлэгийн хямрал дордож байгааг дурдан пүрэв гарагаас /2024.05.02/ эхлэн Израилтай хийх бүх худалдаагаа зогсоож буйгаа мэдэгдэв.
Тус яам мэдэгдэл хийхдээ “Израилтай хийх бүх бүтээгдэхүүний экспорт, импортыг зогсоосон. Израилын засгийн газар Газын зурвас руу тасралтгүй, хангалттай хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг зөвшөөрөх хүртэл Турк улс нь энэхүү арга хэмжээг хатуу, шийдэмгий хэрэгжүүлнэ” хэмээжээ.
2023 онд хоёр улсын худалдаа 6.8 тэрбум ам.долларт хүрсэн юм. Анкарагаас Газын зурваст тусламж буулгах ажилд оролцохыг зөвшөөрөөгүй гэх шалтгаанаар Турк өнгөрсөн сар Израил худалдааны хориг тавьсан.
Пүрэв гарагийн өглөө /2024.05.02/ Израилын Гадаад хэргийн сайд Израил Катз Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг импорт болон экспортыг зогсоосноороо худалдааны гэрээгээ зөрчиж байна гэжээ.
Катз “Дарангуйлагчид л ийм зүйл хийдэг. Туркийн ард түмэн, бизнес эрхлэгчдийн эрх ашиг олон улсын худалдааны гэрээг үл тоомсорлолоо” хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Еврейчүүд арай л давраад байна даа.