Владимир Путин өнөөдөр тав дахь удаагаа тангараг өргөнө

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сарын 15-17-ны хороонд явагдсан. Сонгуульд нийт 87.5 сая хүн оролцсон буюу ирц 77.49 хувьтай байсан юм. Саналыг тоолж дууссаны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 87.28 хувиар ялалт байгуулсан.
Тэгвэл Владимир Путин тав дахь удаа тангараг өргөх ёслол өнөөдөр /2024.05.07/ Москвагийн цагаар 12:00 минутад (Улаанбаатарын цагаар 17:00 минут) эхэлнэ.
Тус ёслолыг АНУ болон Европын холбооны ихэнх орнууд бойколтох төлөвтэй байгаа юм. Гэхдээ Франц болон хэд хэдэн Европын улсууд Киевээс бойкотлохыг хүсэлт гаргасныг үл харгалзан, төлөөлөх илгээх болжээ.
Путин ёслолын үеэр үндсэн хуулийн хуулбар бичиг дээр гараа тавьж, дахин зургаан жилийн бүрэн эрхээ хүлээн авах юм.
Дөрөвдүгээр сарын 17-нд Европын зөвлөлийн парламентын ассамблей (PACE) Владимир Путинийг ОХУ-ын Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхгүй байж, хүмүүнлэгийн харилцаанаас бусад бүх харилцааг зогсоох тогтоолыг гаргасан байдаг.
Энэхүү тогтоол нь биелүүлэх ямар нэгэн шаардлагагүй ч гэсэн хэд хэдэн барууны орнууд Путиний тангараг өргөх ёслолд оролцохгүй гэж мэдэгдсэн юм.
“Radio Liberty” мэдээлснээр Балтийн орнууд, Чех, Их Британи, Канад болон АНУ зэрэг улсууд тангараг өргөх ёслолыг бойкотлохоо мэдэгджээ.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Putistan
Тангараг өргөх үеэрээ харвана даа !
оркуудын хаан орк
orosuud yorinhiilegchoo songojee uund bid bayarlaad baharhaad baih zuil ugui hari humuus heniigee songohin bidend padgui. harin horsh oron delhiin geopolitek todorhoildog tom oronii darga yu yarihiig ajiglah heregtei