Зеленский: НАТО Украин руу харваж буй Оросын пуужинг устгаж болно шүү дээ
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский “Reuters” агентлагт ярилцлага өгөхдөө НАТО-гийн орнууд Украины нутаг дэвсгэр рүү харвасан Оросын пуужинг устгаж болно гэжээ.
ОХУ-ын зэвсэгт хүчин энэ сарын эхээр Харьков мужид шинэ фронт нээж, гэнэтийн довтолгоо эхлүүлсэн. Тус довтолгоо эхэлснээс хойш Оросын арми хэд хэдэн тосгоныг хяналтдаа аваад байгаа юм.
Фронт дээр нөхцөл байдал хэцүүхэн байгаа учир Украинд цэргийн нэмэлт тусламжийн шаардлага өндөр байгаа аж.
Зеленский тус ярилцлагадаа барууны холбоотнууд дэмжлэг үзүүлэх гол шийдвэр гаргахдаа хэтэрхий удаж байна гэж хэлжээ. Тэрбээр байлдааны талбарт дайн эхэлснээс хойших хамгийн хэцүү нөхцөл байдлуудын нэг үүсээд байгааг анхааруулсан юм.
Украины хувьд агаарын хамгаалалтын системээ сайжруулах нь тэргүүний зорилгуудын нэг. Ийм учраас дайн эхэлснээс хойш Зеленский АНУ-д үйлдвэрлэсэн F-16 сөнөөгч онгоцыг нийлүүлэхийг хүссээр ирсэн.
НАТО-гийн хэд хэдэн орон тус онгоцыг илгээнэ гэж мэдэгдсэн байгаа. Зеленский хэрвээ тэдгээр улсууд онгоцоо одоо шууд нийлүүлэх боломжгүй бол улсаасаа нисгэж Украин руу харваж буй Оросын пуужингуудыг устгах боломжтой хэмээжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нэг улсаа самарсан еврей хохолын холимогийг нударчих хохол байдаггүй л юм байхдаа????????
ene buur galzuurchee
Энэ зеленский гэх бузар хулгайчийг оросууд хамгийн түрүүнд устгаа. Энэ чигээрээ байвал дайн мөд дуусахгүй. Украйны нутагт нэгч украйн хүн үзэгдэхгүй болсон үед дайн дуусна. Иймд эхлээд зеленскийг устгах хэрэгтэй.
Хохь чинь чадалгүй байж баавгайн уур хүргэсэн
Америкийн бууны нохой, сармагчин ! Fuck You !
Эсвэл өөрийнхөндөө эсвэл АНУ, барууныхандаа алуулах биз клоун
Зөв. Европчууд нэг гэр бүл тул амь нэг байх ёстой