Гадаад мэдээДЭЛХИЙ

Путиний хамгийн ойрын хүн гэгддэг Александр Лукашенкогийн айлчлал өнөөдөр эхэлнэ

Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийхээр бямба гарагт /2024.06.01/ газардсан билээ.

Тэгвэл түүнийг айлчилж байгаатай холбогдуулан Олон улсын эрүүгийн шүүхийн (ICC) гишүүний хувьд Монгол Улс түүнийг баривчлах үүрэгтэй гэх мэдээлэл сошиал орчноор явах болсон нь анхаарал татаж байна.

Одоогийн байдлаар Олон улсын эрүүгийн шүүх Лукашенког баривчлах тушаал гаргаагүй байгаа. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Оросын Хүүхдийн эрхийн коммисар Мария Львова Белова нарыг баривчлах тушаал гаргасан.

Ийм учраас Олон улсын эрүүгийн шүүхийн 124 орон Путин, Львова хоёрыг газар нутаг дээр нь хөл тавьсан тохиолдолд баривчлах үүрэгтэй. Монгол “ICC”-ийн гишүүн орон билээ.

Лукашенкогийн хувьд Европын Парламент өнгөрсөн жилийн есдүгээр сард түүнийг “ОХУ-ын үндэслэлгүй түрэмгийллийн дайнд”  тусалж, Украинд үүссэн сүйрэл хохиролд шууд хариуцлагатай хэмээн “ICC”-д баривчлах тушаал гаргахыг уриалсан юм.

Тэрбээр Путиний ойрын хүн гэгддэг. Лукашенкогийн удирдлага дор Беларусь Украины дайнд ОХУ-д тусалж буй. Ийм учраас Европын холбоо Украины дайны асуудлаар Беларусьт хориг тавьсан байгаа.

Мөн 2020 оны сонгуульд хөндлөнгөөс оролцож, хүний эрхийг зөрчин, дарласан гэх хэргээр Европын холбоо Беларусь хориг тавьсан юм.

Лукашенко сүүлийн 30 гаруй жил төрийн эрхийг барьж байгаа учир шүүмжлэгчид түүнийг Европын сүүлийн дарангуйлагч гэж хочлох болсон. 2022 оны есдүгээр сард тэрбээр Путинийг өөрийн хамгийн ойрын холбоотон, стратегийн түнш гэж хэлсэн байдаг.

Манай улсад төрийн айлчлал хийж буй Лукашенко гэж хэн бэ

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч бөгөөд тус улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн тэргүүн А.Г.Лукашенко 1954 оны наймдугаар сарын 30-ны өдөр Витебск мужийн Копысь хотод төрсөн. 

Тэрбээр 1975 онд А.А.Кулешовын нэрэмжит Могилёвхотын Улсын Багшийн их сургуулийг түүхч мэргэжлээр, 1985 онд Беларусийн Хөдөө аж ахуйн академийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал

  • 1975-1977 онд​ Баруун хилийн тойргийн Улс төрийн хэлтсийн зааварлагч
  • 1977-1990 онд​Могилёв хотын хүнсний худалдааны хэлтсийн комсомолын хорооны нарийн бичгийн дарга, Октябрь дүүргийн гүйцэтгэх хорооны зааварлагч
  • ​Шклов хотын “Мэдлэг” нийгэмлэгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, цэргийн ангийн улс төрийн асуудал эрхэлсэн орлогч дарга, Шклов дүүргийн “Ударник” хамтралын орлогч дарга, Шклов хотын барилгын материалын комбинатын орлогч дарга, В.И.Лениний нэрэмжит хамтралын намын хорооны нарийн бичгийн дарга 
  • 1987-1994​ Шклов дүүргийн “Городец” нэгдлийн дарга  
  • 1990 онд​ БНБУ-ын Ардын депутат, Засгийн газрын дэргэд байгуулагдсан Худалдааны байгууллагуудын үйл ажиллагааг судлах чиг үүрэгтэй Бүгд Найрамдах Беларусь Улсын Дээд Зөвлөлийн Хорооны дарга 
  • 1993 онд ​​Авлигатай тэмцэх парламентын комиссын дарга
  • 1994.07.10-нд ​БНБУ-ын Ерөнхийлөгчөөр 80,3 хувийн саналаар сонгогдсон
  • 2001.09.09-нд ​БНБУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 75,6 хувийн санал авч улиран сонгогдсон 
  • 2006.03.19-нд ​БНБУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 83 хувийн санал авч гурав дахь удаагаа сонгогдсон
  • 2010.12.19-нд ​БНБУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 79,6 хувийн санал авч дөрөв дэх удаагаа сонгогдсон
  • 2015.10.11-нд ​БНБУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 83,5 хувийн санал авч тав дахь удаагаа сонгогдсон
  • 2020.08.09-нд ​БНБУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 80,1 хувийн санал авч, зургаа дахь удаагаа сонгогдсон
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Lukaa and min tavtai moril

Холбоотой мэдээ

Back to top button