Улс төрийн мэдээ

ЕТГ-ын даргаар Г.Занданшатар, МАН-ын генсекээр Я.Содбаатарыг томилно

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 08.30 цагаас хуралдахаар товлосон байна. Харин 10.00 цагаас шинэ парламентын анхдугаар чуулган болсон. Үүгээр УИХ-ын даргаа сонгож, шинэ сайд нарт хэнийг санал болгосноо Ерөнхий сайд танилцууллаа.

МАН эрх баригч намын хувьд дотооддоо ямар Засгийн газар байгуулахаа хэлэлцэн тохирох шаардлагатай байв. Энэ асуудал сонгуулийн дараагаас яригдаж эхэлсэн. Ерөнхийдөө 126 суудлыг нам, эвслүүдийн авсан тоонд хуваах замаар хамтарсан Засгийн газар байгуулах эхний хувилбар гарч, олны анхаарлыг татсан.

Гэхдээ Үндэсний эвсэл, ИЗНН-аас хэрэв хамтасан Засгийн газар байгуулбал орохгүй гэж мэдэгдсэн юм. АН, ХҮН-ыг ч энэ тал дээр эсрэг байр суурь илэрхийлэх ёстой, тэгж гэмээнэ жинхэнэ сөрөг хүчний утгаар ажиллана хэмээгсэд ч байв.

Тэгвэл, өчигдөр МАН хэд хэдэн зарчмын тохиролцоонд хүрсэн байна.

Тухайлбал яг тодорхой хөгжлийн хөтөлбөрүүдийг урагшлуулах чиглэлд парламентад суудалтай бусад намуудтай зөвшилцөлд хүрнэ. Өөрөөр хэлбэл концепц, зорилгоо нэгтгэнэ. Тэгж чадвал хамтарч, Засгийн газар байгуулна. Хэрэв хөгжлийн хөтөлбөрт бусад намууд санал нэгдэхгүй бол дангаараа Засгийн газраа бүрдүүлэх чигтэй байна.

Өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намын дарга нарыг хүлээн авч уулзсан.

Энэ үеэр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үүнийгээ танилцуулжээ.

Харин Ерөнхийлөгчийн хувьд Улс төрийн намын тухай хуулийн автор гэдэг утгаар, олон намын төлөөлөл багтсан Засгийн газар байгуулахыг дэмжсэн байна. Өмнө нь ийм Засгийн газар байгуулагдаж байгаагүй. Иймд парламентад нийт дөрвөн намын төлөөлөл багтсан ололт дээр тулгуурлаж, төлөөллийн эрхийг нь хангаж, зөвшилцлийн Засгийн газар байгуулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлжээ.

Намуудтай зарчмын тохиролцоонд хүрэх ёстой МАН-ын хөтөлбөрүүд нь:

  • Эрчим хүчний салбар дахь шинэчлэл
  • Орон сууцжуулах хөтөлбөр
  • 20 минутын хот
  • Баялгийн сангийн тухай хууль зэрэг хэдэн том агуулгын хүрээнд зангидагдах юм.

Тэгэхээр АН, ХҮН зэрэг сөрөг хүчнүүд эдгээрийг өөрсдийн мөрийн хөтөлбөртэй нэгтгэн боловсруулах замаар хэрэгжүүлье гэвэл Засгийн газраа хамтран байгуулах ерөнхий зураглал гарсан байна.

Үүний дээр өнөө өглөөний МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар тэд УИХ дахь МАН-ын бүлгийн даргыг томилохыг эхэнд чухалчлаад байна. Үүнд ЗТХ-ийн сайдаар ажиллаж буй С.Бямбацогтын нэр түлхүү яригдаж байгаа ч яг таг тогтоогүй. Хэд хэдэн хүн дээр ярьж буй аж.

Харин,

  • УИХ-ын даргаар Д.Амарбаясгалан
  • МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатар
  • Харин ЕТГ-ын даргаар Г.Занданшатар
  • ЗГХЭГ-ын даргаар Н.Учралыг томилох тохиролцоонд эхний байдлаар хүрээд байна.

Мөн УЗ-ийн хурлаар хамтарсан Засгийн газар байгуулах эсэх шийдвэрээ ч эцэслэн гаргахыг эрмэлзэнэ. УЗ-ийн хурал Төрийн ордонд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ажлын өрөөнд удахгүй эхлэх гэж байна.

Анхдугаар чуулганаар шинэ сайд нарыг томилох хуультай ч өнөөдөр багтах эсэх нь анхаарал татаж буй.

М.ТЭНГИС


Шинэ парламент, Засгийн газрын агуулгаарх өмнөх бичвэр

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Занданшатар дүнхүү төрөөс зайлаасай

Зочин
Зочин

МАН гэж өлөнгүүдээр дүүрсэн юмуу. Занданшатар мэт нь ичихгүй үнэнхүү цайрсан гэж

Иргэн
Иргэн

АН- д Элбэгдоржын үед Дорлигжав гэж сонгогдож чхддаггүй сайн томилогддог хүн байж билээ, Занданшатар, Содбаатар 2 т ижил хувь заяажээ

Зочин
Зочин

Хүрэлсүхийн уяатай ноход Хүрэлсүх энэ нохдод өртэй бололтой ард түмэн голоод байхад сахалт асан зайлаад өгөх жудагтай бай сахалтаа

Доржоо
Доржоо

Ялагдчихаад ажил албан тушаал авдагаа болиочээ ичдэггүй лагаанууд

иргэн
иргэн

ХӨӨРХИЙ ӨНӨРБОЛОР АНАНДБАЗАР МАНГАРДУУ ТЭНЭГ БОЛОРЧУЛУУН СЭРЭГЛЭН ГЕНЕРАЛ АУГАА ИХ САРАНГЭРЭЛ ГОНГИНОДОГ ОЮУНЧИМЭГ ЦЭРЭНПУНЦАГ БА АВАРГА БАЯРСАЙХАН САРАНЧИМЭГ Г.МӨНХЦЭЦЭГ НАРЫГ ЯАЧИВАА ЭДГЭЭР ГАРУУД ОДОО ЯАХЫН СҮ.БАТБОЛД ГӨЛИЙЧӨӨД БАС ЭНЭ УДАА АЛГА МӨНХОРГИЛ ЯАЦЫН ТААНУУД ХАЙРТ ТҮШЭЭДИЙГ МИНЬ ЯАЖАААГААН БЭ? ЭДГЭЭР ГАРУУДЫГ ХӨДӨӨ СУМАНД БАГИЙН ДАРГААР ТОМИЛООРОЙ

Зочин
Зочин

100 тэрбум шахмыг шат шатны дарга нар улны иргэдийг хахуулдаж гарч ирсэн улаан чинбаа ингээд МАН ын генсек болов оо

Зочин
Зочин

Г.Занданшатар, Я.Содбаатар хоёр Трамп, Байден 2 шиг л харагдаж байна. Ёстой инээдтэй хөгийн 2 юмаа. Ард түмнээс санал авч сонгогдож чадаагүй байж ичдэггүй юм уу. Ёстой заваарсан юмаа.

Зочин
Зочин

Баттулга ерөнхийлөгч АН-ынхаан даргыг авах ёстой С. Эрдэнийн сүйтгэсэн намыг гагцхүү энэ хүн босгож хүчтэй нам болгох ёстой. Гантөмөр бол намын дарга хийх имижгүй хүн.

Зочин
Зочин

Энэ настай өвөө нар төрийн ордонд юугаа мартсан байна наа болж өгүүл төрийн ордонд байж байх санаатай байх юм энэ занданшатар содбаатар гэх мэт хүмүүсийг гэрлүүн хөөж явуул залуустай орон зай тайвах хэрэгтэй биздээ ирээдүйн залуучуудын ажлыг буулаах сонирхолтой

Зочин
Зочин

бяд нар сарлаг бямбацогтыг зам тээврийн сайдаар ажиллуулсан 6 сар харлаа нул хэл ам нь мэдэгдэхгүй хэсэг биш баахан мянгад сянгад жогорхой уряанхай таг хөдөөний нөхдүүдийг авчирч ирээд тавьчлаа салбарууд дээр болж байгаа юм уу? еөк өө

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

2023 оны шатхууны хомсдолын гол буруутан, Ганбаатар хэлмэгдээд дуугай өнгөрсөн

Холбоотой мэдээ

Back to top button