Танилц: Хамтарсан Засгийн газар анх удаа хуралдаж, дараах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны долдугаар сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийв. Тэрбээр,
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хамтарсан Засгийн газрын гэрээ болон Улсын төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байгаа улс төрийн гурван намын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны үеэр Төрийн албаны тухай хуулийг чанд мөрдөж, төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлөх, халах шийдвэр гаргахгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарч ажиллахыг сайд нарт үүрэг болгосон гэдгийг тэрбээр хэллээ.
Мөн Засгийн газрын эхний 100 хоногт эхлүүлэх төсөл, хөтөлбөр болон хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж байгааг тэмдэглэв.
Мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл хангаж, ажиллахыг үүрэг болголоо
Мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөл, хаврын бэлтгэл хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангуулах, отор нүүдлийг оновчтой зохион байгуулах, энэ асуудлаар Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, сумын Засаг дарга нарт чиглэл өгөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт, эрчим хүчний салбарын 2024-2025 оны өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийг хангуулах, тулгамдаж буй асуудлыг тухай бүр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд, зам, тээврийн салбарын өвлийн бэлтгэл хангах төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд тус тус үүрэг болголоо.

ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулна
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулах төслийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Уг төслийг эхлүүлж хэрэгжилтийг Засгийн газарт тайлагнахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгав.
Монгол Улсын “Алсын хараа-2025” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт Монгол Улс, ОХУ, БНХАУ-г дамжсан эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцид нэгдэх замаар эдийн засгийн гадаад харилцааг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэ эдийн засгийн коридорын аж үйлдвэрт үйлчлэх хүний нөөцийг бэлтгэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих шинэ мэдлэг, шинэ технологийг хөгжүүлэх олон улсын инженерийн сургуулийг тусгайлан байгуулахаар төлөвлөж байна.
Товч мэдээ
· Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай, зохих шаардлагыг ханган боловсруулж, Засгийн газрын хуралдааны журамд заасны дагуу санал авч, ЗГХЭГ-т хянуулсны үндсэн дээр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулан хэлэлцүүлж байхыг Засгийн газрын гишүүдэд даалгав.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нөгөө Японд бэлдсэн 1000 инженер ажлаа хийхгүй юм уу? 10 жил өнгөрлөө ш д.
Янцглсаар байтал Намар болоо шүү!!! Үнэ чөлөөлөх, автомашины импортын асуудал гээд их ажил бн!!!
Авто машин яахав ченжээ
Өөр ажил их байна
Улс орны байдал ороо бусгаа байна.Яаравчилж ажил төрлөө хийгээчээ.Оюу толгойн асуудлыг улс орон ард түмэнд ашигтайгаар шийдвэрлэх, уран ухах ашиглах асуудлыг газар нутаг,хүн малын амь нас,улс орны эрх ашгийн төлөө зогсоох болиулах.Улс орон эзэнгүй мэт гадны болон хятад компаниудаар газар нутгийг сүйдлүүлж там болгож газрын доорхи баялагын хуу сорж амьгүй,усгүй болгож хүн малыг тамлан зовоож байгаа энэ үйлдлийг зогсоох.Энэ мэт монгол оронд маш их бусармаг үйлдлүүд явагдаж байгаа тул төрийн эрх мэдлийг гартаа авсан нөхдүүд ажлаа яаравчлан хийж буруу бусармаг үйлдлийг таслан зогсоохыг шаардаж байна.Энэ болохгүй бүтэхгүй байгаа бүх үйлдлүүд та нарын эрх мэдлийн хүрээнд хийгдэж байгаа шүү!!!!!!
Зөв шүү хамтарсан учир эхнээсээ л хуулийн хүрээнд ямарваа ажлын зохион байгуулалт, шийдвэр хатуу байх ёстой.
Зайл
Оймс бандаашны болтугай үйлдвэр барих тухай байна уу
Үнийн өсөлт хамгийн чухал байна ш дээ. Мөнгөний ханш унаад амьдрахад хүнд байна
ТЗ ын талаар түйч байхгүй.одоо төмрийн хүдэр урагшаа өдөр шөнөгүй урсах байхдаа.
Байгаль орчин Уур амьсгал Агаарын бохирдлын асуудлаар хувийн хэвшлийг дэмжиж ажиллах хэрэгтэй бна
Эрчим хүч нь хүний нөөцгүй болчихоод байхад олон юм яриад улаан цайм Чойжоогоо эрхлүүлэхээс ичээ
АН болон ХҮН намаас МАН н засагт хамтарсан нэрээр орсон нөхдүүд ёстой нөгөө жинхэнэ амьгүй албат буюу Оюунэрдэнийн дохион дор МАН с томилогдон ажиллаж 8 н жил авилга хулгайд мэргэшсэн газар хэлтсийн дарга нэртэй Оюунэрдэнийн даалгавар гүйцэтгэгч нарын дунд зүгээр л нэг сайд нэртэй/ дээр үеийнхээр бол нэг муу хохь тайж гэдэг шиг / мануухайнууд л болох юм байна даа.Тэд ийм нөхцөлд амлалтаа биелүүлж ажиллах ямарч боломжгүй болно.МАН н авилгач дарга нар /энд жирийн төрийн албан хаагчид хамаагүй/АН н сайд нарын үгээр ажиллана ч гэж юу байхав