Нийгэм мэдээ
"Парис-2024": Н.Баяраа, О.Есүгэн нар холимог багийн төрөлд 16-р байр эзэллээ

Урт бууны 10 метрийн холимог багийн дасгалын төрөлд ОУХМ Н.Баяраа, О.Есүгэн нар цэц сорилоо.
Тус төрөлд нийт 28 улсын баг тамирчид оролцсоноос манай баг тамирчид 625.4 оноогоор 16-р байр эзэллээ. ОУХМ Н.Баяраа 311.3, ОУХМ О.Есүгэн 314.1 оноо авчээ.
БНХАУ-ын баг 632.2 оноогоор тэргүүлсэн бол 631.4 оноогоор БНСУ-ын баг алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарчээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.