Сурагчдын дүрэмт хувцсанд биш багшийн дутагдалд анхаарах чухал байна
БШУ-ны сайд П.Наранбаяр өмнөх долоо хоногт бага ангийн сурагчдын дүрэмт хувцсыг поло цамцаар орлуулж, сонголттой болгох боломжтой гэдгийг хэлсэн. Энэ хүрээнд стандарт, материал, үнийн судалгааг сайтар хийж, танилцуулахыг албаныханд үүрэг болгоод буй.
Тэгвэл дээрх мэдээллээс үүдэн зарим эцэг эхчүүд энэ хичээлийн жилээс бага ангийн сурагчид дүрэмт хувцасны оронд поло цамц өмсөж болно гэх ойлголттой болсон. Харин зарим хэсэг нь эргэлзэж дүрэмт хувцас, поло цамцны алийг нь авахаа мэдэхгүй байгаа тул тодорхой мэдээллээр хангахыг хүсэж байгаагаа илэрхийлж эхлээд байна.
Иймд тухайн асуудлаар БШУЯ-наас тодруулахад, "Эцсийн шийдвэр гараaгүй байна. Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа албан ёсны шийдвэрийг танилцуулна. Тус хуралдаанаар энэ оноос поло цамц өмсөх үү, ирэх оноос өмсөх үү гэдэг тодорхой болно. БШУ-ны сайд энэ өдөр нийтэд хандан мэдээлэл хийнэ" гэсэн.
Үүнээс харвал хичээлийн шинэ жил эхлэхээс сарын өмнө салбарын сайд нь сурагчдын дүрэмт хувцасны асуудал яриад суух зохимжгүй. Учир нь судалгаагаар ерөнхий боловсролын сургуулиудад 4217 багшийн сул орон тоо үүссэн гэдгийг нотолсон. Иймд сургуулиудад дутагдаад буй багшийн орон тоог нөхөх, цалин хангамжийн тал дээр анхаарах зэрэг бодлогын асуудлыг хөндөх, шийдвэрлэх арга зам, гарц гаргалгааг бий болгох чухал байгаа юм.
Энэ чиглэлд
- Төгсөгчдийг ажилд зуучлах, ажлын байраар хангахад чиглэсэн "ЗӨВЛӨМЖ-ЧИГЛЭЛ"-ээр хангах;
- Багш дутагдалтай цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд хичээл заах боломжийг нээх /захирал, сургалтын менежер, арга зүйч... гэх мэт/
- Тэтгэвэр тогтоолгосон багш нарыг эрүүл мэндийн байдал өөрийн хүсэлтийг харгалзан үргэлжлүүлэн ажиллуулах;
- Багш хөтөлбөрөөр суралцаж буй төгсөх курсийн оюутныг цалинтай дадлага хийх, дадлагажингаа цалинтай ажиллуулах;
- Шинжлэх ухааны чиглэлээр төгссөн бакалаврын зэрэгтэй иргэдийг хөрвөх сургалтад хамруулах;
- Их дээд сургууль, коллежийн багш нарыг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд цагаар ажиллах боломжийг нээх;
- Хүүхэд асрах чөлөөтэй /гэх мэт/ багш нарыг богино цагаар ажиллах зохицуулалт хийх;
- Багшийн мэргэжилтэй ч өөр ажил, хөдөлмөр эрхэлж буй иргэдэд цагаар хичээл заах боломжийг нээх гэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахаар яам чиглүүлсэн ч хэрэгжилтийн явц, удаан, ахицгүй байгаа аж.
Тиймээс сурагчдын дүрэмт хувцсанд биш хичээл заах багшийнхаа дутагдалд анхаарах, сул орон тоог нь нөхөж бүрдүүлэх чухал байгаа юм.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хувцасаар бизнес хийхээ болио шалгалт өгөөд тэнцдэг хүүхэд алга сургалтын чанартаа анхаараачээ
НАРАНБААТАР АА, ФОРМЫН ХУВЦАС ҮЗЭГ ХАРАНДААХНААСАА АРАЙ ӨРӨН СЭТГЭЖ ГОЛ НЬ БАГШИЙН ЧАДВАР, ҮНЭЛГЭЭГ САЙЖРУУЛ, БҮХ ЗҮЙЛ БОЛОВСРОЛД ХҮҮХДЭЭС ГАДНА БАГШИЙН УР ЧАДВАР, СУРГАХ АРГА ЗҮЙ, ХАТУУ ШААРДЛАГА, ЦӨӨН ТОЙМТОЙ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР ШҮҮ ХИЧЭЭЛИЙН ТООГ ЦӨӨЛЖ ШИНЖЛЭХ УХААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫГ ГОЛЛОХ ЁСТОЙ. ИНГЭЖ ЧАДВАЛ ТАНЫ САЙДЫН АЖИЛ ЯВНА, ТЭГЭХГҮЙ ААРСААР ЮМААР ЦАГ НӨХЦӨӨГӨӨД БАЙВАЛ ХУРДХАН ЗАЙЛАА
Гайгүй юм гэж бодсон бас бишээ
Ёстой зөв.
Тиймээ дүрэмт хувцасны ард бизнес бна гэж хардахаар бна түүний оронд багш нарын ёс суртахуун, соёл, мэдлэг чадварыг дээшлүүлэх тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй, мөн эцэг эхчүүдийн ёс суртхуун, хариуцлага, харилцаа хандлагыг дээшлүүлэх тэдэнд үүрэг хариуцлагыг нь мэдрүүлж өгөх тал дээр бодлого ажил явуулах шаардлагатай бна
Гэр хорооллын сургууль өвөл хүйтэн бдаг. Хүүхдүүд даарна гэж мэддэг юм уу үгүй юу? Бизнесээ хийх гээд л үхэх гээд байх юм.
БИ БОЛ СУРГАХ ЗААХ АРГААРАА ГАЙХАГДСАН БАГШ БАЙНАА НАДАД БАГ БАЙНАА ДАНДАА ЗАЛУУХАН ХҮҮХЭН ЗАЛУУС БАЙНА БИ ТОЛГОЙЛОГЧ НЬ ХААНА Ч ОЧСОН СУРЛАГЫН ЧАНАР ШУУД ЦОЙЛНО.ТАВИГДАХ ШААРДЛАГА ҮНЭГҮЙ ИНТЕРНЕТ ТУСГАЙ ХАНГАМЖ ХООЛ ХҮНС ЦАЛИН ХАНГАМЖ ХЭРЭГТЭЙ.ТУХАЙН ОЧСОН СУМ НАДАД 1000 ХОНЬ 250 ҮХЭР 5 АЗРАГА АДУУ ӨГ.БИ БОЛ ЭМЭГТЭЙ ХҮН НӨХӨРГҮЙ НЭГ ХҮҮХЭДТЭЙ БИ ХҮССЭНЭЭ ТААЛАХ ХҮСЭЛТЭЙ ИЙМ ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛБЭЛ ХОТОД БАГШ ДУТАГДАЛД ОРТОЛ ХӨДӨӨ РҮҮ БАГШ НАРЫГ ХУЙЛРУУЛАХАА АМЛАЯ ХАРИУ ХҮЛЭЭНЭ ХҮСЭЛТ БИЧСЭН ДЭЛЭН НАРАА НЬ .МИНИЙ БАЙНГЫН ХАЯГ ДЭНЖИЙН 1000 н ЦАГААН БАЙР ИРМОЙ.
Наранбаяр аа чи хувцаснаас өөр зүйлийг олж харах чадвар чамд алга!!!!Нийгэм тэр чигтэй ХАРИЖААД удаж байна шүү!!!!!!!
Багш нарын нийгмийн асуудал, тогтвортой ажиллах, цалин нэмэх, орон сууцанд нь анхаарвал боловсрол босож ирнэ Сайд аа.
Дүрэмт хувцасны чинь Хятадаас авчраад хаяг маягийг нь солиод зах дээр зарж байна.
Формын хувцас ,ном 2 дээр бизнес явагдаж эцэг эхчүүдэд дарамт ирдэг.поло өмсөх нь өмсөөд хуучнаараа анги сургуулиараа ижил формтой бх нь зүгээр.багшийн асуудал,сургалт арга зүй,4 цаг хичээл заагаад өөр юм хийдэггүй багш олон бгаа Ангийн хүүхдийг массаар хамруулан сургах,багаар аж хамтрах дээр нийт сургуульд хэвшүүлбэл зохино