Ерөнхий сайдын "Багш мэргэжлээр суралцах оюутнуудын төлбөрийг төр даана" гэсэн амлалт хэрэгжихгүй байна
Өмнөх онд Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “Боловсролын шинэ сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд "2030 он хүртэл багш мэргэжлээр их дээд сургуульд суралцагсдын төлбөрийг төр 100 хувь даана" гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, тухайн үед Боловсрол, шинжлэх ухааны сайдын албыг хашиж байсан Л.Энх-Амгалан нар мэдэгдсэн.
Тэгвэл хичээлийн шинэ жил хаяанд ирж, их дээд сургуулиудын элсэлтийн үйл ажиллагаа явагдаж байгаа энэ үед холбогдох яам, төрийн байгууллагуудаас ямар нэгэн санхүүжилт, зохицуулалтыг шийдэж өгөөгүй байгаа аж.
Харин их, дээд сургуулиуд багш мэргэжлээр элсэгч, суралцагч нартаа голч дүн, ЭЕШ-ын онооноос хамаарч тодорхой хэмжээний тэтгэлэг хөнгөлөлтийг үзүүлж байна. Тухайлбал, МУИС багш мэргэжлээр элсэгч ЭЕШ-д 650-аас дээш оноо авсан, багш мэргэжлээр суралцагч 2.8-аас дээш голч дүнтэй байгаа тохиолдолд сургалтын төлбөрийн 70 хувийн тэтгэлэг олгоно.
Д.БАЯСГАЛАН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энх-амгалан бол худалч нөхөр шүү дээ. Тухайн үед хүмүүст яаж таалагдах вэ гэж л бодож худлаа попрохоос цаашгүй нөхөр.
Хэлсэн ярьсандаа байдаггүй л хүн юмдаа
Ха ха энэ новшнуудын попрол дуусахгүй. Байдаг л нэг луйварчид бус уу
Дандаа худал амлалт
Популистуудын үгэнд итгэх хэрэггүй дээ. Түр зуур нэр хүнд олж авах гэж ПОПУЛИЗМ хийдэг. Өр төллөө гэсэн.Өр дахин нэмэгдсэн байдаг . Амьдрал сайжирсан гэв.Харин ч юм үнэ нэмэгдэж худалдаж авах чадвар буурсан . КОММУНИСТУУД ҮРГЭЛЖ АМЬДРАЛ САЙХАН БАЙНА ГЭЖ ТАОХИ УГААДАГ .
Популист коммунистууд төр барьж бгаа юм чинь аргагүй шд ????????
МЯНГУУЖИНГУУД АРД ИРГЭДИЙГ ХУУРЧ МЭХЛЭЖ ХАНАХГҮЙ ЮМАА.
Үлгэрт итэгдэг ард түмэн
Хэрэгжинэ гэдэгт итгэж байна
Багшийн 1 хүүхдийн төлбөрийг төр даана гэсэн нь бас хэрэгжихгүй байгаа шүү\