Нийгэм мэдээ

Цэцэрлэгийн хүүхдийнхээ хоолонд аав ээж, асран хамгаалагч сард ₮20-22 мянгыг төлнө

Цэцэрлэг, сургуулийн суралцагчийн хоолны шим тэжээл, чанар хүртээмжийг сайжруулахад талуудын оролцоо, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг хэлэлцэв.

Хэлэлцүүлэгт холбогдох яамд, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоо, цэцэрлэг, сургууль, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл болсон 80 гаруй хүн оролцож, дараах саналыг гаргасан юм.

Үүнд:

  • Хоолны зардлыг хувилбарт санхүүжилтийн эх үүсвэрээр нэмэгдүүлэх /орон нутгийн төсөв, эцэг эх, асран хамгаалагч, онцгой албан татварын орлогын тодорхой хувь гэх мэт/;
  • Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авах, сургалтын байгууллага зориулалтын агуулахтай байж, хадгалах горимыг чанд мөрдөх;
  • Хүнс ханган нийлүүлэгчдийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт, хариуцлага тооцох механизмыг оновчтой, нээлттэй болгох;
  • Цэцэрлэг, сургуулийн барилгын хүчин чадал бус хүүхдийн тооноос хамаарч тоног төхөөрөмж, хүний нөөцийг тогтоох;
  • Багш бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт хоол, шим тэжээлийн боловсрол олгох агуулгыг нэмж тусгах;
  • Эцэг эх, асран хамгаалагчдын эрүүл ахуй, зохистой хооллолтын талаарх ойлголт, мэдлэгийг бататгах, тогтмол мэдээ мэдээллээр хангах.

Эдгээр саналаас салбарын сайд хамгийн түрүүнд цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж үүнийг нь эцэг, эх, асран хамгаалагч хариуцуулахаар болсныг мэдэгдэв.

Боловсролын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.5, 40 дүгээр зүйлийн 40.2.9-д төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хэсгийг эцэг эх, асран хамгаалагчид хариуцах талаар заасан байдаг.

Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид сард дунджаар 20-22 мянган төгрөгийг СӨБ эзэмшиж буй хүүхдийнхээ хоолны зардалд зориулан гаргахаар болж байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөв зөв. 2000 оны үед эцэг, эхчүүд цэцэрлэгийн хүүхдийнхээ хоолны мөнгийг төлдөг л байсан. Тэр нь ч зөв. Хүүхдийн хоол илчлэг, чанарлаг, хүртээмжтэй байсан нь дээр. Харин 1 зүйл хэлэхэд цэцэрлэгийн ажилтнууд /багш, бусад ажилтнууд/-ын сургуулийн насны хүүхдүүд өдрийн хоолны цагаар хүрч ирээд бяцхан хүүхдүүдийн хоолноос идчихээд явдаг, энэ нь бүр ердийн үзэгдэл гэсэн. Энийг Боловсрол соёлын газраас камераар хянаж, хатуу арга хэмжээ авч болиулах ёстой

Зочин
Зочин

Яагаад улсын цэцэрлэгт хүүхдээ оруулж чадахгүй байнаа бүртгэлээ хаачихаад гэв гэнэт л хүүхдүүд нь бүрдчихсэн байдаг нь хачирхалтай

Зочин
Зочин

Малчны хүүхэд төлөхгүй, зөвхөн улныханы хүүхэд төлнө

Зочин
Зочин

Хүүхдийн хоолны мөнгийг эцэг эх нь төлөх нь зөв. Харин хоол чанартай л байх ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button