СПОРТ

"Токио-2020” олимпийн наадамд ОХУ-ын төрийн дуулал эгшиглэхгүй

Дэлхийн допингийн эсрэг агентлагаас ОХУ спортын томоохон арга хэмжээнүүдэд оролцох эрхээ алдаж магадгүй гэдгийг анхааруулаад байсан. Тэгвэл өчигдөр Дэлхийн допингийн эсрэг агентлагийн /WADA/ гүйцэтгэх хорооноос ОХУ-ыг олон улсын томоохон тэмцээнд оролцохыг хориглосон шийдвэр гаргалаа. 

Энэхүү хориг арга хэмжээний хүрээнд ОХУ нь өөрийн нутаг дэвсгэр дээрээ ДАШТ, Европын аварга шалгаруулах тэмцээн болон Олимпийн наадмыг зохион байгуулах эрхгүй болж байна. ОХУ-ын допингийн эсрэг агентлагийн дарга Юрий Ганус дээрх мэдээллийг хүлээн зөвшөөрсөн юм. "Токио-2020” олимпийн наадамд ОХУ-ын төрийн дуулал эгшиглэхгүй нь тодорхой болоод байна.

Харин ОХУ-ын Төрийн ДУМ-ын олон улсын харилцааны асуудал хариуцсан хорооны нэгдүгээр орлогч дарга Светлана Журова "Оросын допингийн эсрэг агентлагийн ажиглалтын зөвлөлийн хурал арванхоёрдугаар сарын 19-нд болно. Энэ хурлаар Оросын допингийн эсрэг агентлаг бидний зөвлөмжийг хүлээн авах эсэхээ шийднэ. Үүний дараагаар бид Лозанна дахь арбитрын шүүхэд хандана” гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button