Нийгэм мэдээ

Өдрийн сурвалжилга: Яармагийг I хороололтой холбох гүүрийг XII сард бүрэн нээнэ

Өнгөрсөн зургаадугаар сард нээгдэх байсан Яармагийн гүүр усанд автаж, нээлт хийх хугацаа нь хойшилсон.

Тиймээс бид ХУД-ийн нутаг дэвсгэрт очиж, уг гүүрний гүйцэтгэлийн ажил хэрхэн явагдаж байгааг тодрууллаа. Он дамжин яригдаж байгаа яармагийн замыг нэгдүгээр хороололтой холбох авто зам, гүүрэн байгууламжийн ажил дуусах шатандаа орсон байна.

Биднийг очиход, яармаг хэсгийн авто замын цутгалт эхэлсэн байдалтай байв. Талбайд замын инженер байсан ч бидэнд ярилцлага өгөхөөс татгалзав. Ийнхүү тус замын ажлыг хариуцаж байгаа гүйцэтгэх захирлыг нь хүлээсэн боловч ирсэнгүй.

Иймд ажлын явцын талаар Нийслэлийн замын хөгжлийн газрын зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ажилтнаас тодруулав.

Тэрбээр "Яармагийн замыг I хороололтой холбох ажил өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш эхэлсэн. Гүүрийг “Мотор сервис”, “Туулын гүүр далай”, “Тэргүүн саруул зам” гэх гурван компани, авто замыг “Тотал инж” ХХК барьж байгаа. 

Төслийн хүрээнд гурван хэсэг гүүр баригдаж байна. Эхний гүүр нь 36.7 метр урт. Үүнийг Туул голын салаан дээр барих бол дараагийнх нь 391.5 метр, гурав дахь нь 54.8 метр урт бөгөөд Дунд гол дээр барьж байгаа юм.

Эхний ээлжид яармагийн замыг эрчим хүчний гудамж дахь ТЭЦ-IV-ийн урд замтай холбох гурван гүүрний ажил дуусах шатандаа орсон. Ирэх арванхоёрдугаар сарын 30-ны өдөр эцсийн байдлаар дуусгах төлөвлөгөөтэй байгаа" гэлээ.

Б.НОМТ


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хохо
Хохо

За ингээд станцын зам нам гацаа, шинэ гүүр ч нам түгжээ болохоор боллоо доо, хөөрхий. Станцын замтай өөр түвшинд зөрүүлээд шууд 1р хороололтой холбох байсан юм даа, уг нь.

Зочин
Зочин

Нөгөө усанд живсэн гүүр биз дээ. Юу л хийсэн бол доо.

Зочин
Зочин

6р сарын 1нд ашиглалтанд орно гээд шааж усандаа энэ хичнээн жил тавьж бгаа зам болоо содонгоос гэмтэл хүрэх зам бол 5жил болох нь тодорхой болсон

Иргэн
Иргэн

Энэ зам 1-р хороололтой холбогдохгүй бол ач холбогдол муутай зам болж хувирна!!! Станцын зам нарийхан түгжрэл их!!!

Зочин
Зочин

Тийм шүү 6 сарын 1 нд ашиглалтанд оруулна гэж хуцаад байсан. Хирээ мэдэхгүй байж дандаа худлаа шаацгаана.

Зочин иргэн
Зочин иргэн

Сонгуулийн өмнө овоо ажил хийх юмаа МАН. Чанартай л бгаасай.

Холбоотой мэдээ

Back to top button