П.Наранбаяр сайд цэцэрлэгийн хоолны зардлыг ₮1000-аар нэмснээр хүүхдүүд цадаж эхэлнэ гэв
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдээллийг өглөө.
Тодруулбал, "Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 1000 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргаж байна. Өнөөдөр гарч байгаа 3000 төгрөг 1000 төгрөгөөр нэмэгдснээр авч байгаа 60 хувийн илчлэг 80 хувьтай болж нэмэгдэнэ. Мөн хоолны чанар нэмэгдэх сайн үр дүнтэй. Энэ шийдвэр эхний удаад нийслэлийн төрийн өмчийн болон орон нутгийн 310 цэцэрлэгт хамрагдаж байгаа 135 мянган хүүхдэд хамаарна. Өдөртөө 1000 төгрөг, сардаа 22 мянган төгрөг, жилдээ 190 мянган төгрөгийг хоолных нь түүхий эдийн зардалд авахаар болж байна.
Хоолны түүхий эдийн зардлын 75 хувийг улсын төсвөөс 25 хувийг эцэг, эх асран хамгаалагч гаргахаар болж байна. Нийгмийн халамжийн тухай хуульд боловсролын дэмжлэг, дэмжих үйлчилгээ шаардлагатай хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлнэ.
2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардал 3000 төгрөг нийт 131.8 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн байна. Цэцэрлэгийн нэг хүүхдэд хоолны үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах зардлын 58 хувь нь хоолны түүхий эдийн зардал, үлдсэн 42 хувь нь тогоочийн цалин, нийгмийн даатгалын шимтгэл, дулаан цахилгаан, тоног төхөөрөмж, ариутгалд зарцуулагдаж байна. Үүнийг нэг хүүхдээр тооцож үзэхэд хоолны бүрэн өртөг нь 5210 төгрөг, үүнээс хоолны түүхий эдийн зардалд 3000 төгрөг, бусад зардалд 2210 төгрөг зарцуулж байна гэсэн үг.
Нийслэлийн цэцэрлэгийн 135 мянган хүүхдийн 62 хувь буюу 85602 хүүхдээс 1000 төгрөгийг хурааж авах бөгөөд 38 хувь буюу 50440 хүүхдийн хоолны зардлыг төрөөс бүрэн хариуцаж даана. Үүнд хагас болон бүтэн өнчин хүүхэд, 24 цагийн цэцэрлэгийн хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүүхэд, босго шугамаас доогуур орлоготой өрхийн хүүхэд, цэцэрлэгийн насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийг гурав дахь хүүхдээс нь эхлэн чөлөөлсөн зохицууулалтууд явна. Ингэснээр улсын төсөвт жилдээ эцэг эхээс 16 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, хүүхэд цадах хэмжээнд хоолоо идэж эхэлнэ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цадах биш олон хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй болно харж л байгаарай та нар хариуцлагаа хүлээнэ шүү
Sh chawasdaa mangar is baylagtai uls ornuudiin munhag bodlogui turiinh in baij bgaag odoo vvniigee aimar ih ajil hiichihsen ymshig ih ymand bodno
Төсвөөс цадтал нь санхүүжүүлчих. Хүүхдэд хангалттай төсөвлө.
11-рсараас цахилгааны төлбөр нэмэгдэх гэж байна.
Тэгэхээр бүх юмны үнэ нэмэгдэнэ. 1000 төгрөг ханшийн зөрүүг нөхөж чадах уу,үгүй юу гэдэг л байна. Энэ сайд юу ярьж байгаагаа мэдэж байгаа болов уу
ХА ХА ХА
ЭРТ УРЬДЫН ЦАГТ ЭНЭ ХҮҮХДҮҮДИЙГ ӨЛСГӨЖ БАЙСАН ЮМ УУ? ХҮҮХДЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ӨГЧИХӨӨД ОРОЙ АВАХААР ХӨӨРХӨН ШУЛАГНААД ХООЛ НЭХЭЭД БАЙДАГ ИЙМ УЧИРТАЙ БАЙСАН БИЙ ВИЙ ЕРӨН БОЛ ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР ИХ ТАРГАН БАЙДАГ ЭНЭ БАГШ НАР БЯЦХАН ҮРСИЙГ БҮЛТИЙТЭЛ ХАРУУЛЖ БАЙГААД ХООЛЫГ НЬ ШААЧИХААД ШАВХРУУ ӨГЧИХӨӨД ЭВИЙ ЭВИЙ ГЭЖ ХУЦАЛДДАГ БАЛИАР МУУСАЙН АВГАЙЧУУЛ.МАНАЙ ХӨРШИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ АВГАЙ НӨХӨРТЭЙГӨӨ ХЭРЭЛДЭХДЭЭ БИ ЭНЭ АЙЛААС АЯГА ЦАЙ Ч УУДАГГҮЙ ЦЭЦЭРЛЭГИЙХЭЭ БУЯНААР ГЭДЭС ЦАТГАЛАН ОРОЙ ТА НАРТ ХООЛ АЦАРДАГ БИЗ ДЭЭ? ГЭЭД ХАШГИРААД БАЙСАН НЬ ҮНЭН БОЛЛОО .