Нийгэм мэдээ

Хууль бус үйл ажиллагаа явуулж байсан талбай, техник хэрэгслийг олж, таслан зогсоов

Хүнд даацын техник хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргүүдийг илрүүлсэн байна.

Экологийн Цагдаагийн Алба(ЭЦА)-наас "Эко-2024" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газартай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт зохион байгуулж, нэр бүхий иргэд бүлэглэн гурван байршилд хүнд даацын техник хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлож байсан үйлдлийг илрүүлсэн аж.

Хууль бус үйл ажиллагаандаа ашигласан

  • Экскаватор 10
  • Зөөврийн орон сууц 4
  • Монгол гэр 4
  • Зил-131 маркийн автомашин хоёрыг тухайн бүс нутгаас гаргаж, мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Тус хяналт шалгалтыг явуулсан газар нь тээврийн хэрэгсэл очиход хүндрэлтэй уул, ус, модоор хүрээлэгдсэн байгалийн бартаа саад ихтэй байсан тул цагдаагийн байгууллагаас техник технологийн дэвшил болох сансрын хиймэл дагуулын байр зүйн зураг болон дулаан мэдрэгч, хөдөлгөөн илрүүлэгчтэй “DJ Matrice 350” маркийн нисгэгчгүй нисдэг төхөөрөмж /дрон/ зэргийг ашиглан хууль бус үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбай болон техник хэрэгслийн байршлыг тогтоож энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, таслан зогсоож ажилласан байна.

Энэ төрлийн гэмт хэргийн зохицуулалт

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэдэг.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button