Нийгэм мэдээ

ЦЕГ: “Toyota sai” маркийн авто машинтай 5 оюутан замын хажуу руу осолдсон

Орон нутгийн сонгуульд саналаа өгөөд буцаж явсан таван оюутан өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд осолдож хоёр оюутан нь газар дээрээ нас барсан тухай бид мэдээлсэн.

Тус хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 13-ны өдөр 14.50 цагт “Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч хоёр хүн нас барсан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж хойшлуулашгүй ажиллагааг явуулахад Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутагт “Toyota sai” маркийн авто машин замын зорчих хэсгийн баруун талруу гарч осолдсон байсан. Улмаар тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нийт таван иргэнээс хоёр иргэн нас барж, хоёр иргэн гэмтэж эмнэлгийн тусламж авсан нөхцөл байдал тогтоогдоод байна" хэмээсэн юм.

О.УНДРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button