Украин дайн эхэлсний мянга дахь өдөр ОХУ-д АНУ-ын зэвсгээр анхны удаа цохилт өглөө

Украин улсын арми дайн эхэлсний мянга дахь өдөр /2024.11.19/ анхны удаа АНУ-д үйлдвэрлэсэн ATACMS пуужинг ашиглан ОХУ-ын газар нутагт цохилт өгсөн байна. Сүүлийн хэдэн сарын турш Украины албан тушаалтнууд АНУ болон барууны орнуудыг холын зайн тусгалтай зэвсгээр нь ОХУ-д цохилт өгөхийг зөвшөөрөхийг учирласаар ирсэн. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ням гарагт /2024.11.16/ тэрхүү зөвшөөрлийг эцэст нь олгосон байдаг.
Тодруулбал Украины зэвсэгт хүчин ОХУ-ын Брянск мужид оршдог цэргийн байгууламж руу пуужин харвасан гэж мэдээлжээ. Харин ОХУ мэдээлэл хийхдээ арми нь байгууламж руу ирж байсан зургаан пуужингийн тавыг нь сөнөөсөн гэсэн юм. Сөнөөсөн пуужингуудын нэгийнх нь сэг байгууламжийг цохиж гал гарсан ч хурдан унтраасан аж. Тус халдлагын улмаас хүний амь нас хохироогүй байна.
Хэдийгээр Украины арми ямар төрлийн зэвсэг ашигласнаа мэдэгдээгүй ч Украины нэгэн засгийн газрын эх сурвалж болон АНУ-ын албан тушаалтан ATACMS пуужинг ашигласан гэжээ. АНУ-ын албан тушаалтан мэдээлэхдээ ОХУ-ын арми найман пуужин харвасан байсны хоёрыг нь сөнөөсөн хэмээсэн юм. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ATACMS пуужинг ашигласан нь барууны орнууд мөргөлдөөнийг хурцатгах хүсэлтэй байгааг харуулж буй тодорхой дохио гэсэн байна. Энэхүү халдлагын эсрэг тохирох арга хэмжээ авна гэж ОХУ мэдэгджээ. АНУ-ын Төрийн департамент ОХУ-аас барууны эсрэг хийж буй холимог дайн үүний дараа хурцдаж магадгүй гэж эмээж буйгаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Reuters, The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орос цусан �########�нүүд Украиныг мянган өдөр хэмлээд барадаггүй ээ ха ха ха
АМЕРИКИЙН БУУНЫ НОХОЙ ! FUCK YOU САРМАГЧИН !
Орос цусан ГИЧИЙHҮҮД Украиныг мянган өдөр хэмлээд барадаггүй ээ ха ха ха
АМЕРИКИЙН БУУНЫ НОХОЙ ! FUCK YOU САРМАГЧИН
Гурван өдрийн тусгай ажил нь гучин жил болж путлээр баасандаа х�##�тирч дээ
Орчуулга буруу эсвэл баруун засрахгүй худ�##�ч болохоороо худлаагаа л давтаж байна, �##�ь дээрээс л харваж байгаа , замдаа устгагдаагүй байгаа болохоос юун анхны удаа вэ , өгөр худ�##�чууд