УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ө.Золбаяр: Шахмал түлшний хатаалт муу тул утаа их гарч байгаа нь шинжилгээгээр батлагдсан

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр утааны асуудлаар Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэлүүд өгсөн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Засгийн газрын Тэргүүн шадар сайд болон Засгийн газар, УИХ-ын зарим гишүүдийг дуудаж мэдээлэл авч, өөрийн байр суурийг илэрхийллээ. Яригдсан хамгийн гол утааны асуудал нь шахмал түлшний асуудал байсан. Энэ хүрээнд Ерөнхийлөгч 2019 онд шахмал түлшийг анх үйлдвэрлэж эхэлж байхад утаа 40-50 буурч байсан. Шахмал түлш илүү сайжраад явах ёстой байтал яагаад муудаад байгаа талаар ярьсан.

Мөн хяналт, шалгалтын асуудал нэлээд суларсан байгаа тал дээр Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлж, шалгалтаа сайжруул шахмал түлшний шатаалт, орц найрлагыг шалгаж хянахыг санууллаа. Цаашдаа хоорондын уялдаа холбоогоо сайжруулж төрийн байгууллагууд уг асуудалд орж ажиллах шаардлагатай байна гэж хэллээ.

Жишээлбэл өмнө нь орчны бохирдлыг бууруулах хороо гэж байсан ч татан буулгасан. Бас Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсаны улмаас нийслэл рүү түүхий нүүрс орж, гарч байгаа эсэхийг шалгадаг байсан ч больсон зэрэг асуудлыг ярьсан.

Энэ уулзалтад Ерөнхий сайд хүндэтгэх шалтгааны улмаас оролцоогүй. Ерөнхий сайдад уулзалтад оролцох хүсэлт тавьсан байсан. Харин уулзалтад УИХ-ын дарга оролцсон. УИХ-ын бүлгийн дарга нар бас оролцсон. Мөн тагнуул, цагдаагийн байгууллагын төлөөлөл оролцсон. Тэдэнд тодорхой үүрэг чиглэл өгсөн.

Тавантолгой түлш компанийн шинэ удирдлага өнөөдрийн уулзалтад ирсэн. Тухайн байгууллагаас шахмал түлшний хатаалт өмнөх түвшиндээ хүрэхгүй байгаа гэх мэдээллийг өгсөн. Өөрөөр хэлбэл чийгшил ихтэй түлш асах юм бол утаа их гардаг. Тэгэхээр хатаалт муу чийгшил ихтэй учир шахмал түлш гарч байгаа. Энэ нь зарим лаборатори шинжилгээгээр баталгаажсан.

Аливаа улс орнууд бүгд анх түүхий нүүрс түлдэг байсан. Дараа шахмал түлш түлсэн. Дараа нь хагас кокс түлсэн. Хамгийн сүүлд нь газ байгалийн хий буюу ямар ч хаягдалгүй түлш ашиглаж агаарын бохирдлын асуудлаа шийдсэн. Манайх энэ хөгжлийн дагуу түүхий нүүрс түлдэг байж байгаад шахмал түлш орж ирсэн. Дараагийн шат руу явах ёстой байсан ч шахмал түлш чанарын түвшинд хүрэхгүй урагш биш хойшоо алхаж буй асуудал гараад байгаа. Энэ асуудлын хариуцаж байгаа эзэн хэн байна гэх асуудлыг ярьж байгаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

өмнөговьд маш их хэмжээний метан хийн нөөц илэрчихсэн байгаа, түүнийгээ тэнд нь цэвэршүүлэх, тээвэрлэн хот суурин газруудад авчрах дэд бүтцээ яар�##�тай байгуулцгаая, станцын түлш, гэр хорооллын шахм�##� түлшээ гаазаар сольцгооё. Энэ бүтээн байгуул�##�тын ажилдаа эртхэн оръё

Манайд
Манайд

Бид заав�##� наад үе шатуудыг чинь заав�##� туулах ёстой юм байх даа.

Зочин
Зочин

Эд нарын ажил хийж бгаа байдлыг харахаар С�##�ан баавгайн үлгэр санаанд ороод байх юм. Хийж байсан юмаа улам сайжруулаад явах ёстой байт�##� улам муутгаад дахиад байсан хэмжээнд нь буцааж аваач ч гэх шиг. Яагаад ингэж бүх юм ухраад муудаад бдаг юм бэ. Үнэхээр чадваргүй хүмүүс юмаа.

ЗОЧИН
ЗОЧИН

Үхсэн баасных нь шахм�##� түлш нүүрсний хогийг химийн бодисоор барцилдуулаад л түлж байгаа. Илчгүй байх нь аргагүй

Зочин
Зочин

2019 онд 7 хоногт 6 шуудайг өгөөд г�##� түлүүлэхгүй байсан. Г�##� түлэхгүй бол утаа гарахгүйшдээ. Харин гэртээ хөлдөж үхэх шахсан даа. ТЭН-ээр гол ордог байсан.

Зочин
Зочин

Тэгвэл Нямбаагийн газ гээд байгаа нь зөв л юм байна даа

Иргэн
Иргэн

Шахм�##� түлш анх гарч байхад 1 шуудай нүүрсийг 2 хоног түлдэг байсан одоо бол өдөрт 1 шуудайг түлэж байна чанар нь муудсан

Холбоотой мэдээ

Back to top button