ДЭЛХИЙ
Сочи хотод бороо орж, үерт автжээ

ОХУ-ын Хар тэнгисийн эрэг Сочи хотод аадар бороо орсны улмаас гол үерлэж, орон сууцны хорооллын подвалууд усанд автжээ. 450.000 оршин суугчтай тус хот аялал жуулчлалын амралтын бүс бөгөөд энэ удаад Херота гол үерлэснээр нөхцөл байдал хүндэрчээ.
Ойрын өдрүүдэд Оросын өмнөд бүс нутагт аянга цахилгаан, мөндөр, хүчтэй салхи, цас бороо холилдон хур тунадас орж байгаа аж.
ОХУ-ын Онцгой байдлын яамны Краснодар бүс нутгийн салбараас мэдээлж, бүс нутгийн хариу арга хэмжээ авах төвөөс тус бүс рүү шахуургын төхөөрөмжийг илгээсэн гэж мэдэгджээ.
Эх сурвалж: ОБЕГ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.