Гадаад мэдээ

Путин Украин руу илүү эрт дайрах ёстой байсан юм гэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүрийн сүүлээр хийдэг хэвлэлийн бага хурал пүрэв гарагт /2024.12.19/ болжээ. “Путинтэй хамт энэ оны үр дүнг дүгнэх” нэртэй тэрхүү хэвлэлийн бага хурлаар тэр иргэд, гаднын сэтгүүлчид, тэтгэврийн насныхан гэх мэт хүмүүсээс асуулт авсан юм. Тэгвэл Путин нэгэн асуултад хариулахдаа довтлох шийдвэрийг эрт гаргах ёстой байсан, ОХУ үүнд илүү сайн бэлтгэх ёстой байсан гэжээ.

Мөн тэрбээр Украины дайны тал дээр буулт хийхэд бэлэн, Украины эрх баригчидтай яриа хэлэлцээ эхлүүлэхэд нөхцөл байхгүй хэмээсэн юм. АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп Украины дайныг түргэн зогсооно гэж мэдэгдсэн. Путин “Бид яриа хэлэлцээ хийх, буулт хийхэд бэлэн гэдгээ үргэлж хэлсээр ирсэн. Удахгүй байлдах хүсэлтэй украинчууд дуусна, миний бодлоор удахгүй байлдах хүсэлтэй хүн үлдэхгүй. Бид бэлэн, гэхдээ нөгөө тал хэлэлцээ хийх, буулт хийх аль алинд нь бэлэн байх хэрэгтэй” хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters, BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч

Улайрсан яргачин оросууд хорвоогоос тонилж энх тайван тогтог

Зочин
Зочин

илүү эрт гэж бичихгүй ээ !!!! арай эрт гэж бичнэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

ЭРТ 2014 ОНЫ МАЙДАНЫ ХУВЬСГАЛЫН БУЖИГНААР ДАЙРАХ БОЛОМЖ БАЙСАН БАЙХАА .

Зочин
Зочин

ESTOI JINHENE ULAAN KOMMUNIST YUMAA . HUURHII UKRAINIIG BALLAJ BNA GEHDEE TANAI BUZARIIN OROSUUD HEZEE 1 TSAGT SUIREH N TODORHOI

Зочин
Зочин

Оросын коммунист-чекист-фашист Путлер үнэхээр хар гис хэрцгий, увайгүй улаан хөсрий шүү, эртхэн дайрах бсн гэж олон удаа хэлж бгаан,улайрсан яргачин юмаа!

Холбоотой мэдээ

Back to top button