Эхнэрээ мансууруулж бусдаар хүчиндүүлдэг байсан Франц эрэгтэй 20 жилийн хорих ял сонслоо

Арав гаруй жилийн турш эхнэрээ мансууруулж бусдаар хүчиндүүлдэг байсан Францын иргэн Доминик Пеликот 20 жилийн хорих ял сонсжээ. Пеликоттой хамт 46 хүн түүний эхнэр Жизель Пеликотыг хүчирхийлсэн хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон юм.
Гурван сар гаруй үргэлжилсэн шүүх хурлын үеэр 72 настай Жизель эмэгтэй хүний зориг, тэсвэр хатуужлын бэлэг тэмдэг болжээ. Шүүх хурал явагдсан Авиньон хотын шүүхийн байрны гадаа түүнийг дэмжсэн олон хүн цугласан байна. Шүүгч ял оноосны дараа Жизель “Энэ шүүх хурал маш хүнд сорилт байлаа. Эмэгтэй, эрэгтэй хүмүүс харилцан хүндэтгэлтэй бие биеэ ойлгон эв найрамдалтай амьдрах ирээдүйг бид хамтдаа эдэлж чадна гэдэгт би одоо итгэлтэй байна. Та бүхэнд баярлалаа” хэмээсэн юм.
Жизельтэй 50 гаруй жилийн өмнө Пеликоттой гэрлэсэн байна. Пеликот буруутгагдаад байсан хэргүүдээ хүлээсэн тул шүүгч прокуроруудын санал болгосон 20 жилийн ялыг оноожээ. Харин бусад 46 хэрэгтэнд 3-15 жилээр хорих ял оноосон байна. Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
соёлтой ертөнц ямар ой гутмаар юм вэ
ХАРИН ТИЙМЭЭ ИЙМ СОЁЛТОЙ ЭРТНИЙ УЛС БАЙЖ ГЭХДЭЭ БҮГДЭЭРЭЭ ОЙЛГОХ ГЭЭД ХИЧЭЭГЭЭД ҮЗЬЕ АВГАЙГАА БУСДАД БАВУУЛЖ БАЙХАД ЭНЭ ТЭНЭГ НӨХӨР НЬ ТЭРНИЙГ ХАРААД ДУР ТАВЬДАГ БАЙЖ БАС БОЛНОО АВГАЙГЫХ НЬ ДООДОХ ЖИНХЭНЭ БАБА БОЛЖЭЭ ЛА ЛА ЗАВААРЦЫН
Манайд д�##�д нуугдм�##� байд�##�тай байгааг үгүйсгэхгүй ???
Шудрага шүүхтэй хөгжилтэй баян улс
Шууд л цаазаар авах хүнийг арай л эрхлүүлж өөгшүүлэх юмаа
Барууны соёл, нөлөөг Монголоос �######�уулъя
Барууны соёл, нөлөөг Монголоос з.ай.луулъя
Их хөгжихөөрө ха ха ингэх бхөө