Гадаад мэдээ

Замбид хоёр эрэгтэйг ерөнхийлөгчийг тарнидах гэж оролдсон хэмээн баривчилжээ

Замби улсад хоёр эрэгтэй ерөнхийлөгчийг тарнидах гэж оролдсон хэмээн баривчилсан байна. Цагдаа нарын мэдээлснээр Жастен Мабулессе Кандунде, Леонард Пири нарыг тус хэргээр нийслэл Лусакагаас баривчилжээ.

Энэ талаар хууль сахиулах албаныхан баасан гарагт /2024.12.20/ мэдэгдэл хийхдээ тэд Ерөнхийлөгч Хакаинде Хичилемад “Хор хөнөөл учруулахын тулд тарни ашиглах гэж оролдсон” гэсэн юм. Африкийн өмнөд хэсэгт амьдардаг олон хүн илбэ, жатгад итгэдэг байна. Цагдаа нарын мэдээлснээр тэднийг парламентын гишүүн Эммануэль Бандагийн дүү Нельсон Банда хөлсөлсөн аж.

Эх сурвалж: BBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манайд ч бас ингэж баривчилгаа хийх магадлал бий болох гээд л бгаа шүү.
Шашинг хэт шүтсэний хор уршиг.

Зочин
Зочин

Манайд бас байнга бие биедээ хараал хэлээд байгаа нөхдүүдийг шийтгэвэл таарна.

Холбоотой мэдээ

Back to top button