Нийгэм мэдээ

Хилийн зарим боомтыг энэ сарын 29, 30, 31-нд түр хаана

Манай улсын хилийн автозамын зарим боомтыг энэ сарын сүүлийн өдрүүдэд түр хаана.Тодруулбал, ОХУ-тай хиллэдэг автозамын Цагааннуур, Ульхан, Тэс боомтыг хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар харилцан тохиролцсоны дагуу 12 дугаар сарын 30, 31-нд түр хаах юм байна.

Мөн, БНХАУ-тай хиллэдэг автозамын Замын-Үүд, Хавирга боомтыг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн баярын өдөр буюу 12 дугаар сарын 29-нд хаах юм байна. Бусад хилийн боомт цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллахыг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button