23 насандаа Ерөнхийлөгчийн цом хүртсэн Улсын начин Э.Батмагнай гэж хэн бэ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой өчигдөр тохиож, Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан болсон.
Тус барилдаанд Дархан аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва нарын улсын цолтой 52 бөх бүртгүүлж, барилдсан.
Харин Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, улсын начин Э.Батмагнай түрүүлсэн юм.
Тэгвэл, улсын начин Э.Батмагнай гэж хэн бэ?
Энхтүвшингийн Батмагнай нь Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, үндэсний бөхийн улсын начин цолтой бөх. 2001 оны 1-р сарын 12-нд Баянхонгор аймгийн Жинст суманд Лонжийн Энхтүвшингийн 3 дах хүүхэд болон мэндэлсэн. Луу жилтэй. Нэг ах, нэг эгчтэй айлын бага хүүхэд. Тэрээр 2007 онд Баянхонгор аймагтаа Номун далай сургуульд элсэн орж 2018 онд төгссөн. 2020 онд Их засаг дээд сургуульд элсэн орсон. 11 наснаас эхлэн Үндэсний бөх болон Чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхлэсэн.
2022 оны Хүннү гүрэн байгуулагдсаны 2231 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жилийн ой, Тусгаар тогтнолоо шинээр сэргээн мандуулсны 111 жилийн ой, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадмын 1024 бөх барилдсан түүхт барилдаанд улсын наадамд анх удаа зодоглохдоо
- 1 даваанд Багануур дүүргийн харьяат А.Н Дэлгэрийн Түмэнжаргал
- 2 даваанд Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат А.Х.А Дамбын Тангад
- 3 даваанд Увс аймгийн Малчин сумын харьяат А.Н.Н Тоочингийн Батсүрэн
- 4 даваанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат У.Г Мягмарын Бадарч
- 5 даваанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат А.Х.А Оюунгэрэлийн Наранбаатар нарыг тус тус өвдөг шороодуулан 5 даван шөвгөрч Улсын начин цол хүртсэн.
Тэрээр 21 нас 6 сар 0 хоногтойдоо Улсын начин цол хүртэж тухайн наадмын хамгийн залуу начин болж залуу начны даага хөтлөсөн. Хамгийн залуу начны 5 дахь залуу начин болсон.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗИА ЮУН СҮРТЭЙ ЮМ БИ 18 ХАН НАСТАЙ НУСГАЙ ХҮҮ НЭГИЙН ДАВААНААС ЭХЛЭЭД Л АВАРГА АРСЛАН ЗААНУУДЫГ ХАЯЖ ДӨРӨВ ДАВЧИХААД ТАВЫН ДАВААНД УЛСЫН АВАРГА СУМЬЯАБАЗАРЫГ ТЭНГЭР ХАРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙТАЛ БААХАН БӨХЧҮҮЛ ТОЙРЧ ЗОГСООЛ ӨВӨРХАНГАЙ ГОЛЦУУ ГАРУУД ДАРАМТАЛСААРААН БАЙГААД БИ ТЭНГЭР ХАРСАН ЭНЭ ЦАГААС ХОЙШ БИ АХИЖ БАРИЛДААГҮЙ МОНГОЛ БӨХИЙН ЗҮЛЭГ НОГООН ДЭВЖЭЭ ЖИНХЭНЭ АЛНЫ ҮС БОЛЖЭЭ ГЭДГИЙГ БИ ОЙЛГОСОН ОДОО Ч НАЙРААНЫ ГӨЛӨГНҮҮД ИХ БОЛЖЭЭ БҮҮР ХҮЧРЭХЭЭ БОЛИОД ӨМДӨНДӨӨ ХОРГОЛ ГАРГААД ИРЭХЭЭРЭЭ АЛНУУД ДОПИНГ ШААСАН ГЭЭД ПЯЗДААГААРАА ЭРГҮҮЛЧИХЭЖ БАЙГАА ЮМ МОНГОЛ БӨХ АЛНЫ АЛЧУУР БОЛООД УДСӨӨН
chmaig hen asusinbe ???? ene niitleld chni barildj bsnu unsnu dawsnu tvich hmagv tooj asugagv bhd poprod bhin hhhah
0 хоног гэж юү вэ
Баяр хургэе . Евег дээдэс нь туших болно , сэтгэлээ чандлаж яваарай .
Бөхийн удамтай юм бол уу ?
Зочин
Монгол Улсын Дархан аварга болоорой. Чи чадна. Мэрийгээрэй.