Улс төрийн мэдээ

Засгийн газар агаарын бохирдол, хүүхдийн хоолны зардал зэрэг найман асуудлаар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна.

Угтаа долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг товтой ч энэ удаа нэгдүгээр сарын 1-ний бүх нийтийн амралтын өдөр таарч байна. Иймд өнөөдрийн даваа гарагт хуралдаж байгаа аж.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар,

  • Хөгжлийн банкны үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх тухай ээлжит хяналт, шалгалт хийсэн дүнгийн талаар
  • Нийслэлийн агаарын бохирдлын талаар
  • 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан авах арга хэмжээний талаар
  • “Хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /хүүхдийн хоолны зардал/ гэх зэрэг найман асуудал хэлэлцэж байгаа юм байна.

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар эргэн мэдээлнэ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button